УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Г.Тэнүүн: Орчин үеийн бүжгийн бүх ТӨРЛӨӨР бүжиглэдэг
Энэ удаа PUNK and RAP бүжгийн хамтлагийг танилцуулж байна. Тус хамтлагийн ахлагч Г.Тэнүүнтэй уран бүтээл болон бүжгийн талаар цөөн хором ярилцлаа.

-Бүжгийн хамтлаг болон өөрийнхөө тухай мөн манай уншигчдад танилцуулахгүй юу?
-Хамтлаг маань анх 2008 оны есдүгээр сарын 9-нд байгуулагдсан. Анх ерөөсөө бүжиглэдэггүй байрны найзууд нийлээд бүжиглэе гэсэн санаа гаргаад найман хүний бүрэлдэхүүнтэй бүжиглэж эхэлсэн. Бид “Best of Best” бүжгийн тэмцээний алт, мөнгө, хүрэл медаль, шилдэг эрэгтэй хамтлаг мөн MBDC тэмцээний хоёрдугаар байрын шагнал хүртсэн. Бүжиглэж эхэлснээс хойш зургаан жил болж байна. Миний хувьд Монгол Улсын Боловсролын их сургуулийг Эдийн засаг статистик мэргэжлээр төгссөн. Одоо хувиараа бүжгийн багш хийдэг.
-Танай хамтлаг бүжгийн ямар чиглэлээр түлхүү хичээллэдэг вэ?
-Бид орчин үеийн бүжгийн бүх төрлөөр бүжиглэдэг. Тэр дундаа Хип Хоп бүжгээр түлхүү хичээллэж байна. Одоо сургалтаа явуулаад үйл ажиллагаагаа өргөжүүлж байгаа. Монголд орчин үеийн бүжиг одоо зөв замдаа ороод хөгжиж байна. Анх бид нарыг бүжиглэж эхэлж байхад ер нь бол хэр барагтаа дэмждэггүй байсан. Эдгээр бүжиг манай улсад нэвтрээгүй байсан болохоор маш хүндрэлтэй байлаа. Одоо тэр үеийг бодоход туршлагатай сайн багш нар, бүжиг бэлдэх тухтай заалтай, интернэт хурдацтай болсон учраас хөгжихөд маш дөхөм болсон.
-Дуулах, зурах, хөгжимдөх, бүжиглэх энэ бүгд авъяасаас хамаардаг ч хувь хүний мэдрэмж нэмэгдэж байж илүү төгс болдог. Тэгвэл бүжиглэх үеийн мэдрэмжээсээ хуваалцвал?
-Бүжиглэж байхад хүн хүнээсээ хамаараад өөр мэдрэмж төрдөг байх. Миний хувьд өөрийн дотор байгаа зүйлээ эсвэл хэлээд нэмэргүй, санааг минь амраахгүй байгаа зүйлээ бүжгээр харуулахыг хүсдэг. Ер нь их эрх чөлөө, аз жаргалтай болдог доо. Хүн хүн ондоо мэдэрдэг болохоор яг тийм зүйл мэдэрнэ гээд шууд хэлчихэж чадахгүй байна
-Хамтлаг хамтаараа байхдаа лаг гэсэн үг гарсан. Олон хүн нэг хүн шиг болох хэцүү. Зургаан жилийн турш алдах, онох бишгүй зүйл байсан байх?
-Хамтлаг маань бүжгийн тэмцээн бүрт маш идэвхтэй оролцдог байсан. Оролцсон уралдаан бүртээ амжилт үзүүлсээр ирсэн. Хамтлаг шиг хамтлаг байж чадсанаараа бусдаас илүү онцлогтой юм болов уу. Хамтлаг сольж байсан хүн байдаггүй, тасралтгүй явсаар ирсэн болохоор хүмүүсээс авж байгаа урмын үгэнд урамшдаг шүү.
-Чи “Шөнө дундын яриа” кинонд дүр бүтээсэн шүү дээ. Жүжиглэх, бүжиглэх хоёр хэр ялгаатай юм бэ?
-“Шөнө дундын яриа” кинонд тоглосон маань маш их аз болсон. Юуны өмнө Батзориг найруулагчдаа баярлалаа гэж хэлмээр байна. Магадгүй дахиад кинонд тоглох байх. Нэг нь бүжиглэх, нөгөөдөх нь жүжиглэх шүү дээ. Дүр бүтээнэ, тэрэндээ хувирч жүжиглэнэ, камерийн өмнө гээд л. Гэхдээ нэг давуу тал нь миний хувьд бүжиглэж олон хүний өмнө гарч байсан болохоор камерын өмнө гарахад айж эмээх зүйл байгаагүй. Тийм биш бол кинонд тоглоно гэдэг маш хэцүү зүйл юм билээ.

0 Сэтгэгдэл