Засгийн газрын нөөц сангаас Дорнодын гурван суманд автомашин олголоо
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Сайн дурын даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан

Хар тамхины наймаачинг сэтгэл мэдрэлийн өвчтөнтэй андуурчээ
Мексик улсын Засгийн газар тус улсад гурван жил орчим эрэн сурвалжлагдаад байсан Эл-Чапо гэх нэрээр алдаршсан хар тамхины наймаачныг цагдаагийн ажилтнуудын хариуцлагагүй байдлаас болон андуурч, байж боломгүй том алдаа хийснээ хүлээн зөвшөөрлөө.
Эрүүл мэнд

ПарагвайН ард түмэн шинэ ерөнхийлөгчийг хүлээж авсангүй
Парагвай улсын шинэ Ерөнхийлөгчийг шүүхэд татсан тухай олон нийт тэр бүр мэдээгүй байхад хэвлэл мэдээллээр аль хэдийнэ шуугьж эхлэлээ.
Парагвай улсын хувьд, Өмнөд Америкийн жижигхэн улс бөгөөд хөрш томоохон улс орнуудад халхлагдаад хүмүүс тэр болгон анзаардаггүй гэж хэлэхэд хилсдэхгүй.
Эрүүл мэнд

Вьетнам: Олон нийтийн газар тамхи татахыг хориглоно
Вьетнамын ард түмэн жилийн турш тамхиа нууж татах хэрэгтэй болох нь. Тус улсын Засгийн газраас дараа жилийн тавдугаар сар хүртэл тамхины талаар сурталчилгаа явуулахыг хуулиар хатуу хориглолоо. Ихэнх оронд 18 нас хүрээгүй хүүхдэд тамхи зарахгүй гэсэн заалт тамхины эсрэг хуульд нь байдаг бол тус улсад ч энэ заалт хэрэгжихээр болжээ.
Эрүүл мэнд

Кристина Киршнер Д.Камерунд юу өгөх гэж оролдов?
Мексикт болсон Их 20-ийн чуулга уулзалтын үеэр Аргентин, Их Британийн удирдагчдын хооронд нэг таагүй зүйл болжээ. Фолкландын арлын маргаан нь сүүлийн үед хурцдаад байгаа хоёр улсын удирдагч чуулганы үеэр тааралдаж, дэлхий нийтийн эдийн засгийн талаар цөөн үг сольжээ.
Эрүүл мэнд

Жулиан Ассанж Экуадороос орогнол хүсчээ
“Wikileaks” цахим хуудсыг үндэслэгч Жулиан Ассанж Экуадороос улс төрийн орогнол хүссэнийг Лондон дахь тус улсын Элчин сайдын яам мэдэгдлээ. Ж.Ассанжийн хүсэлтийг Экуадорын Гадаад хэргийн яам судлан үзэж байгаа гэдгийг албаны хүмүүс хэлж байна. Хууль ёсоор түүний хүсэлтэд хариу өгөх хүртэл Ж.Ассанж ЭСЯ-ны хамгаалалтад байх ажээ.
Эрүүл мэнд

Хосни Мубарак үхэл амьдралын зааг дээр байна
Египетийн Ерөнхийлөгч асан Хосни Мубаракийн бие тун муу, амьсгал хураахад ч ойрхон байгаа талаар дотоодын хэвлэлүүд шуугиж байна. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар 84 настай экс Ерөнхийлөгч клиник үхэлд орсон, ухаан оруулахын тулд бүхий л шаардлагатай эмчилгээ хийж байгаа гэж Nile TV мэдээлж байна.
Эрүүл мэнд

Дэлхий хүн амаа бус тэдний биеийн жинг даахгүй нь
Дэлхийн хүн ам өсч, долоон тэрбумд хүрэх үед дэлхийн оршин суугчдын тоо хэтэрхий өсч байгаад санаа зовсон хандлага ажиглагдах болсон. Гэтэл дэлхийн хүн амын хурдацтай өсч буй тоо бус харин тэдгээр хүн амын биеийн жин нь оршин байгаа дэлхий ертөнцдөө илүү хор хөнөөл учруулж байна гэдгийг судлаачид анхааруулж байна. Лондонгийн нэгэн анагаах ухааны сургуулийн хэсэг эрдэмтэн дэлхийн нийт хүн амын хүндийн жинг тооцон гаргажээ.
Эрүүл мэнд
Египетийн шинэ Ерөнхийлөгч өнөөдөр тодорно
Египетийн Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шат өнгөрсөн амралтын хоёр өдөр боллоо. Ерөнхийлөгчийн сонгуулийн нэгдүгээр шатанд 16 хүн нэр дэвшсэнээс хоёр дахь шатанд экс Ерөнхий сайд Ахмед Шафик, Лалын ахан дүүс хөдөлгөөний удирдагч Мохаммед Морси нар үлдсэн юм.
Эрүүл мэнд

Саудын Аравийн угсаа залгамжлах хунтайж таалал төгсчээ
Саудын Аравийн угсаа залгамжлах хунтайж Найф бин Абдул Азиз Аль Сауд таалал төгсчээ. Тэрээр амьсгал хураах үедээ эх орондоо байгаагүй гэнэ. 77 настай хунтайж өнгөрсөн сард амралтаа авч, биеэ эмчлүүлэхээр Швейцарийн Женевт ирээд байжээ.
Эрүүл мэнд

Хятад эмэгтэй нисэгчээ сансарт илгээв
Хятад улс түүхэндээ анх удаа эмэгтэй нисэгчээ сансарт илгээж, энэ салбарт хэр хурдацтай хөгжиж дэвшиж байгаагаа дэлхий нийтэд харууллаа. АНУ-ын эсэргүүцлээр Олон улсын сансрын станцөөс хөөгдсөнөөс хойш 20 гаруй жил дангаараа сансрын технологийг хөгжүүлэх гэж ажиллаж байгаа Хятадын хувьд энэ нь том амжилт юм.
Эрүүл мэнд
































