Засгийн газрын нөөц сангаас Дорнодын гурван суманд автомашин олголоо
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Сайн дурын даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
Кристина Киршнер Д.Камерунд юу өгөх гэж оролдов?
Мексикт болсон Их 20-ийн чуулга уулзалтын үеэр Аргентин, Их Британийн удирдагчдын хооронд нэг таагүй зүйл болжээ. Фолкландын арлын маргаан нь сүүлийн үед хурцдаад байгаа хоёр улсын удирдагч чуулганы үеэр тааралдаж, дэлхий нийтийн эдийн засгийн талаар цөөн үг сольжээ. Гэтэл энэ боломжийг ашиглан Аргентиний Ерөнхийлөгч Кристина Киршнер Фолкландын арлын талаар сөхөж, нэгэн дугтуйтай бичгийг Ерөнхий сайд Дэвид Камеруны гарт атгуулах гэж оролджээ.
Кристина Киршнерийг Фолкландын сэдвийг хөндөж эхэлмэгц Д.Камерун энэ талаар ярихаас татгалзаж, энэ арлын иргэд өөрсдөө хувь заяагаа шийдэх хүртэл хүлээх хэрэгтэй гэж хэлээд явах гэтэл Аргентиний Ерөнхийлөгч түүний гарт дугтуйгаа бариулах гэж оролджээ. Гэхдээ түүний оролдлого амжилтгүй болж хатагтай Киршнер дугтуйтайгаа хоцорсон байна. Аргентиний талын мэдэгдэж буйгаар дугтуй дотор Фолкандын арлын тухай олон улсын байгууллагуудаас гаргасан 40 гаруй баримт бичиг байсан гэнэ. Тэдгээр бичиг баримтууд ихэвчлэн Их Британи, Аргентин хоёр улсыг энэ асуудлаар харилцан ярилцаж, шийдвэрлэхийг зөвлөсөн утгатай байж. Гэтэл Их Британийн Ерөнхий сайд түүнийг нь хүлээн авахаас татгалзсан нь олон улсын байр суурийг хүндэтгэхгүй байгаа хэрэг гэж Аргентиний Гадаад хэргийн сайд мэдэгдлээ.
Их Британи, Аргентин улсууд Фолкландын арлыг өөрсдийн газар нутаг хэмээн үздэгээсээ болж хэдэн арван жил байр суурь зөрчилдсөөр ирсэн. Аргентинчуудын Малвина хэмээн нэрлэдэг тус арлын иргэд ирэх онд энэ маргааныг эцэс болгож, бүх нийтийн санал асуулгаар цаашид хэрхэхээ шийдэх юм.
Мексикт болсон Их 20-ийн чуулга уулзалтын үеэр Аргентин, Их Британийн удирдагчдын хооронд нэг таагүй зүйл болжээ. Фолкландын арлын маргаан нь сүүлийн үед хурцдаад байгаа хоёр улсын удирдагч чуулганы үеэр тааралдаж, дэлхий нийтийн эдийн засгийн талаар цөөн үг сольжээ. Гэтэл энэ боломжийг ашиглан Аргентиний Ерөнхийлөгч Кристина Киршнер Фолкландын арлын талаар сөхөж, нэгэн дугтуйтай бичгийг Ерөнхий сайд Дэвид Камеруны гарт атгуулах гэж оролджээ. Кристина Киршнерийг Фолкландын сэдвийг хөндөж эхэлмэгц Д.Камерун энэ талаар ярихаас татгалзаж, энэ арлын иргэд өөрсдөө хувь заяагаа шийдэх хүртэл хүлээх хэрэгтэй гэж хэлээд явах гэтэл Аргентиний Ерөнхийлөгч түүний гарт дугтуйгаа бариулах гэж оролджээ. Гэхдээ түүний оролдлого амжилтгүй болж хатагтай Киршнер дугтуйтайгаа хоцорсон байна. Аргентиний талын мэдэгдэж буйгаар дугтуй дотор Фолкандын арлын тухай олон улсын байгууллагуудаас гаргасан 40 гаруй баримт бичиг байсан гэнэ. Тэдгээр бичиг баримтууд ихэвчлэн Их Британи, Аргентин хоёр улсыг энэ асуудлаар харилцан ярилцаж, шийдвэрлэхийг зөвлөсөн утгатай байж. Гэтэл Их Британийн Ерөнхий сайд түүнийг нь хүлээн авахаас татгалзсан нь олон улсын байр суурийг хүндэтгэхгүй байгаа хэрэг гэж Аргентиний Гадаад хэргийн сайд мэдэгдлээ.
Их Британи, Аргентин улсууд Фолкландын арлыг өөрсдийн газар нутаг хэмээн үздэгээсээ болж хэдэн арван жил байр суурь зөрчилдсөөр ирсэн. Аргентинчуудын Малвина хэмээн нэрлэдэг тус арлын иргэд ирэх онд энэ маргааныг эцэс болгож, бүх нийтийн санал асуулгаар цаашид хэрхэхээ шийдэх юм.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























