Засгийн газрын нөөц сангаас Дорнодын гурван суманд автомашин олголоо
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Сайн дурын даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
Азиуд Америкийг эзэлж эхэллээ
АНУ-ын хүн ам дотор азиудын эзлэх хувь өссөөр, эрх чөлөөний оронд цагаачлах латин америкчуудыг ч ардаа орхиод байгаа тухай судалгааны дүн гарчээ. 2007 оны үед АНУ-д жилд дунджаар 540 мянган латин америк, 390 мянган ази цагаач ирдэг байжээ. Тэгвэл 2010 онд АНУ-д ирсэн цагаачид дунд азиуд 35 хувийг эзэлж, 31 хувьтай латин америкчуудаас давж гарсан байна. Ер нь, 1980-2010 оны хооронд Америк дахь ази гаралтай иргэдийн тоо дөрөв дахин нэмэгдэж, 18 саяд хүрсэн гэдэг тоо бий. Энэ нь АНУ-ын нийт хүн амын зургаан хувийг эзэлж буй бөгөөд одоо Америкийн хамгийн хурдацтай өсч байгаа, хамгийн боловсролтой, хамгийн өндөр цалинтай хүмүүс нь азиуд болжээ. Нийт америкчуудын 30 орчим хувь нь коллеж төгссөн байдаг бол азиудын 50 гаруй хувь нь дээд боловсрол эзэмшсэн байдаг. Мөн жирийн америк гэр бүлийн жилийн дундаж орлого 49 мянган ам.доллар байдаг бол ази гэр бүлийнх 66 мянган ам.доллар байдаг гэнэ. Мөн ази хүмүүс гэр бүлийн амьдралын хувьд тогтвортой, үр хүүхдээ эцэг эх нь хамтдаа өсгөдөг нь Америкийн нийгэмд үлгэр жишээ хэсэг болж байна. Тэгвэл Латин Америк гаралтай цагаач иргэд ихэвчлэн бичиг баримтын зөрчилтэй байдгаас биеийн хүчний, үйлчилгээний ажил хийх нь түгээмэл байдаг.
“Pew” судалгааны төвөөс гарсан “Азийн америкчуудын өсөлт” хэмээх тайланд дурдсанаар Хятад, Энэтхэг, Япон, Өмнөд Солонгос, Филиппин, Вьетнам гэсэн зургаан орны иргэд ази америкчуудын дийлэнх хувийг бүрдүүлж байгаа аж. Хятад, Энэтхэг, Өмнөд Солонгосын эдийн засаг хөгжиж, хүмүүсийнх нь амьдрал ахуй дээшилж байгаа нь АНУ-д сурч, цагаачлахаар ирэх азиудын тоонд үлэмж нөлөө үзүүлж байгаа юм.
АНУ-ын хүн ам дотор азиудын эзлэх хувь өссөөр, эрх чөлөөний оронд цагаачлах латин америкчуудыг ч ардаа орхиод байгаа тухай судалгааны дүн гарчээ. 2007 оны үед АНУ-д жилд дунджаар 540 мянган латин америк, 390 мянган ази цагаач ирдэг байжээ. Тэгвэл 2010 онд АНУ-д ирсэн цагаачид дунд азиуд 35 хувийг эзэлж, 31 хувьтай латин америкчуудаас давж гарсан байна. Ер нь, 1980-2010 оны хооронд Америк дахь ази гаралтай иргэдийн тоо дөрөв дахин нэмэгдэж, 18 саяд хүрсэн гэдэг тоо бий. Энэ нь АНУ-ын нийт хүн амын зургаан хувийг эзэлж буй бөгөөд одоо Америкийн хамгийн хурдацтай өсч байгаа, хамгийн боловсролтой, хамгийн өндөр цалинтай хүмүүс нь азиуд болжээ. Нийт америкчуудын 30 орчим хувь нь коллеж төгссөн байдаг бол азиудын 50 гаруй хувь нь дээд боловсрол эзэмшсэн байдаг. Мөн жирийн америк гэр бүлийн жилийн дундаж орлого 49 мянган ам.доллар байдаг бол ази гэр бүлийнх 66 мянган ам.доллар байдаг гэнэ. Мөн ази хүмүүс гэр бүлийн амьдралын хувьд тогтвортой, үр хүүхдээ эцэг эх нь хамтдаа өсгөдөг нь Америкийн нийгэмд үлгэр жишээ хэсэг болж байна. Тэгвэл Латин Америк гаралтай цагаач иргэд ихэвчлэн бичиг баримтын зөрчилтэй байдгаас биеийн хүчний, үйлчилгээний ажил хийх нь түгээмэл байдаг. “Pew” судалгааны төвөөс гарсан “Азийн америкчуудын өсөлт” хэмээх тайланд дурдсанаар Хятад, Энэтхэг, Япон, Өмнөд Солонгос, Филиппин, Вьетнам гэсэн зургаан орны иргэд ази америкчуудын дийлэнх хувийг бүрдүүлж байгаа аж. Хятад, Энэтхэг, Өмнөд Солонгосын эдийн засаг хөгжиж, хүмүүсийнх нь амьдрал ахуй дээшилж байгаа нь АНУ-д сурч, цагаачлахаар ирэх азиудын тоонд үлэмж нөлөө үзүүлж байгаа юм.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























