Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Онцын шаардлагагүй бол хол, ойрын замд гарахгүй байхыг анхаарууллаа Б.Содбаатар: Төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл хэрэгжүүлснээр төсвийн дарамтыг бууруулдаг Ж.Бат-Эрдэнэ: Намайг огцруулсан асуудалд би санал нийлэхгүй Монгол Улс Олон улсын цоохор ирвэсийн холбоонд гишүүнээр элсэнэ Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт нэгдэв Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын төслийн санхүүжилтийг шийдвэрлэв Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжив Авто замын сүлжээний ашиглалт, замын хөдөлгөөний аюулгүй байдал, өвөлжилтийн бэлтгэл хангахыг даалгав  Ерөнхий боловсролын цахим сургууль байгууллаа  “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Сири улс Туркийн онгоцыг устгав
Турк улсын Ерөнхийлөгч Абдулла Гул тус улсын байлдааны “F-4” маркийн онгоцыг Сирийн агаарын дайралтаас хамгаалах хүчний байгууллагаас агаарын хил зөвшөөрөлгүй нэвтэрсэн шалтгаанаар устгаасан хэмээн албан ёсоор мэдээллээ. Тус онгоц Газар дундын тэнгист унасан ба алга болсон хоёр нисгэгчийг хайх ажилдаа ид өрнөж байна. Сири, Турк улсууд нь НАТО-ын гишүүн орнууд бөгөөд тэдний харилцаа өнгөрсөн жилийн гуравдугаар сард бий болсон Сирийн Ерөнхийлөгч Башар Ал-Ассадын асуудлын улмаас мэдэгдэхүйц байдлаар уналтад ороод байсан юм. Туркийн цэргийн нисэх хүчний газраас энэ талаар өнгөрөгч бямба гаригт ”Сирийн эрэг орчимд болсон энэ нөхцөл байдалд манай талаас Сири улсад санаатайгаар халдах ямар нэг санаа байгаагүй. Энэ онцгой байдалд бэлэн байхын тулд хийгддэг манай агаарын нисэх хүчний энгийн нэг нислэг байсан.” хэмээн мэдэгдээд байгаа юм. Нөгөө талаас Сири улсын цэргийн төлөөлөгч Сана мэдээллийн агентлагт гол үйл явдлын талаар тайлбарлахдаа “Баасан гаригийн өдөр орон нутгийн цагаар 11:40 минут орчимд баруун урд зүгээс Туркийн байлдааны онгоц асар хурдтай газрын гадаргатай ойрхон зайд үл таних объект орж ирсэн. Бид энэ байг Латакиа мужийн эргээс холгүй зайд буудсан” хэмээн мэдэгдээд байгаа юм.


ТУРК УЛС СИРИЙН АСУУДЛААР ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

 Турк улсын Гадаад хэргийн сайд Ахмед Давутоглу тус улсын тулгамдсан асуудлаар дээд хэмжээний уулзалт хийж буй талаар BBC агентлаг мэдээллээ. Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтад НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, АНУ, Франц, Их Британи, ОХУ, Иран зэрэг улсын Гадаад хэргийн сайд нар, түүнчлэн Европын холбооны гадаад бодлого хариуцсан Катерина Эштон нар оролцсон юм. Уулзалтын үеэр яригдсан гол зүйл нь хэдийгээр устгагдсан онгоц агаарын хил давсан ч Сирийн талаас ямар ч мэдэгдэл өгөхгүйгээр устгасан байж боломгүй ноцтой асуудал учраас хариу арга хэмжээг яаралтай авах нь хамгийн чухал гэсэн байна. НҮБ-ын харьяа хориг тавих үндэсний төвөөс энэ асуудлыг чухалчлан авч үзэж, дэлхийн хэмжээнд яригдах зүйл гэж үзэж байгаагаа Туркийн Засгийн газарт мэдэгдсэн байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан