Засгийн газрын нөөц сангаас Дорнодын гурван суманд автомашин олголоо
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Сайн дурын даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
Хосни Мубарак үхэл амьдралын зааг дээр байна
Египетийн Ерөнхийлөгч асан Хосни Мубаракийн бие тун муу, амьсгал хураахад ч ойрхон байгаа талаар дотоодын хэвлэлүүд шуугиж байна. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар 84 настай экс Ерөнхийлөгч клиник үхэлд орсон, ухаан оруулахын тулд бүхий л шаардлагатай эмчилгээ хийж байгаа гэж Nile TV мэдээлж байна. Түүнчлэн хамгийн сүүлийн үеийн мэдээгээр Х.Мубаракийн зүрх нь цохилохоо больсон, хэд хэдэн удаа сэргээх гэж оролдсон ч хариу үйлдэл үзүүлэхгүй байна хэмээн МENA агентлаг мэдээллээ. Гэхдээ Армийн дээд шүүхийн гишүүн Мамдух Шахин CNN-д ярихдаа “Х. Мубарак клиник үхэлд ороогүй, гэхдээ түүний биеийн байдал муудсаар байна” хэмээн эсрэг мэдэгдэл хийжээ.
Хосни Мубарак өнгөрсөн мягмар гаригт зүрхний шигдээс болохын хажуугаар тархинд нь цус харваж маш хүнд байдалтай эмнэлэгт хүргэгдэн ирсэн юм. Түүнээс хойш түүний биеийн байдал сэхэл авахгүй муудсаар байгаа аж.
Египетийг 30 гаруй жил удирдсан Хосни Мубарак өнгөрсөн онд гарсан хувьсгалт тэмцлийн үеэр хэдэн зуун хүн амь үрэгдсэний буруутан болж, бүх насаараа хорих ял сонссон. Тэрээр шүүхээс ял сонсоод сэтгэлзүйн гүн цочролд орж, улмаар бие нь бүр муудсан юм.
Хосни Мубараккийн бие, эрүүл мэндийн талаар өнгөрсөн нэг жилийн хугацаанд олон арван удаа худал цуурхал тарж байсан. Энэ удаа ч бас Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор худал цуурхал тарсан байхыг үгүйсгэхгүй гэж ажиглагчид үзэж буй. Гэхдээ энэ удаагийн мэдээллийг баттай эх сурвалжаас авсан гэдгийг BBC агентлаг мэдээлж байгаа юм.
Х.Мубарак үхэл амьдралын зааг дээр байгаа тухай дээрх мэдээлэл олон нийтэд хүрсний дараа түүнийг эсэргүүцэгчид болон дэмжигчид тус тусдаа жагсаал цуглаан зохион байгуулжээ. Тэднээс гадна “Лалын ахан дүүс” намынхан ч жагсаал зохион байгуулахаар бэлтгэж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Египетэд болсон Ерөнхийлөгчийн сонгуульд тус намын нэр дэвшигч Мохаммед Мурси ялалт байгуулсан гэж “Лалын ахан дүүс” мэдэгдэж байна. Түүний өрсөлдөгч Ахмед Шафик ч бас өөрийгөө сонгуульд ялсан хэмээн зарлаж байгаа юм.
Египетийн Ерөнхийлөгч асан Хосни Мубаракийн бие тун муу, амьсгал хураахад ч ойрхон байгаа талаар дотоодын хэвлэлүүд шуугиж байна. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар 84 настай экс Ерөнхийлөгч клиник үхэлд орсон, ухаан оруулахын тулд бүхий л шаардлагатай эмчилгээ хийж байгаа гэж Nile TV мэдээлж байна. Түүнчлэн хамгийн сүүлийн үеийн мэдээгээр Х.Мубаракийн зүрх нь цохилохоо больсон, хэд хэдэн удаа сэргээх гэж оролдсон ч хариу үйлдэл үзүүлэхгүй байна хэмээн МENA агентлаг мэдээллээ. Гэхдээ Армийн дээд шүүхийн гишүүн Мамдух Шахин CNN-д ярихдаа “Х. Мубарак клиник үхэлд ороогүй, гэхдээ түүний биеийн байдал муудсаар байна” хэмээн эсрэг мэдэгдэл хийжээ. Хосни Мубарак өнгөрсөн мягмар гаригт зүрхний шигдээс болохын хажуугаар тархинд нь цус харваж маш хүнд байдалтай эмнэлэгт хүргэгдэн ирсэн юм. Түүнээс хойш түүний биеийн байдал сэхэл авахгүй муудсаар байгаа аж.
Египетийг 30 гаруй жил удирдсан Хосни Мубарак өнгөрсөн онд гарсан хувьсгалт тэмцлийн үеэр хэдэн зуун хүн амь үрэгдсэний буруутан болж, бүх насаараа хорих ял сонссон. Тэрээр шүүхээс ял сонсоод сэтгэлзүйн гүн цочролд орж, улмаар бие нь бүр муудсан юм.
Хосни Мубараккийн бие, эрүүл мэндийн талаар өнгөрсөн нэг жилийн хугацаанд олон арван удаа худал цуурхал тарж байсан. Энэ удаа ч бас Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор худал цуурхал тарсан байхыг үгүйсгэхгүй гэж ажиглагчид үзэж буй. Гэхдээ энэ удаагийн мэдээллийг баттай эх сурвалжаас авсан гэдгийг BBC агентлаг мэдээлж байгаа юм.
Х.Мубарак үхэл амьдралын зааг дээр байгаа тухай дээрх мэдээлэл олон нийтэд хүрсний дараа түүнийг эсэргүүцэгчид болон дэмжигчид тус тусдаа жагсаал цуглаан зохион байгуулжээ. Тэднээс гадна “Лалын ахан дүүс” намынхан ч жагсаал зохион байгуулахаар бэлтгэж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Египетэд болсон Ерөнхийлөгчийн сонгуульд тус намын нэр дэвшигч Мохаммед Мурси ялалт байгуулсан гэж “Лалын ахан дүүс” мэдэгдэж байна. Түүний өрсөлдөгч Ахмед Шафик ч бас өөрийгөө сонгуульд ялсан хэмээн зарлаж байгаа юм.
П.Сэлэнгэ
0 Сэтгэгдэл
























