СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Онцын шаардлагагүй бол хол, ойрын замд гарахгүй байхыг анхаарууллаа
Б.Содбаатар: Төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл хэрэгжүүлснээр төсвийн дарамтыг бууруулдаг
Ж.Бат-Эрдэнэ: Намайг огцруулсан асуудалд би санал нийлэхгүй
Монгол Улс Олон улсын цоохор ирвэсийн холбоонд гишүүнээр элсэнэ
Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт нэгдэв
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын төслийн санхүүжилтийг шийдвэрлэв
Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжив
Авто замын сүлжээний ашиглалт, замын хөдөлгөөний аюулгүй байдал, өвөлжилтийн бэлтгэл хангахыг даалгав
Ерөнхий боловсролын цахим сургууль байгууллаа
“Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Харгис гэмт хэрэгтнийг шүүхийн өмнө авчирлаа
Хүн амины харгис гэмт хэрэгт сэжиглэгдэж буй Лука Магнотта хэмээх этгээдийг шүүхээр Германаас Канадад авчирчээ. Тэр бол өнгөрсөн сард Канадыг цочроосон аймшигт гэмт хэрэгт сэжиглэгдэж буй порно жүжигчин юм.
Өнгөрсөн сарын 29-нд Канадын эрх баригч Консерватив намд нэгэн илгээмж ирсний дотор хүний зэрэмдэглэсэн хөл байж, олон нийтийг цочирдуулсан юм. Гэтэл хэрэг ганц үүгээр дууссангүй, Либерал намд ч бас тэр өдөр шуудангаар хүний гар ирсэн юм. Үүнээс долоо хоногийн дараа Ванкуверийн хоёр ч сургуульд хүний хөл, гар мөн илгээмжээр иржээ. Энэ аймшигт хэргийг цагдаагийнхан шалгаж, хохирогчийг тогтоох гэж оролдож байх хооронд дээрх Лука Магноттагийн гэрийн ойролцоох хогийн савнаас эмэгтэй хүний эх биеийн хэсэг олджээ. Мөрдөн шалгалтын явцад зэрэмдэглэсэн биений хэсгүүд бүгд Жун Лин хэмээх хятад эмэгтэйнх болох нь ДНК-ийн шинжилгээгээр тогтоогдсон юм. Жун Лин нь Лука Магноттагийн дотно харилцаатай байсан эмэгтэй бөгөөд порно жүжигчин найз бүсгүйгээ харгис хэрцгийгээр хөнөөсөн нь үүгээр илэрхий болж. Л.Магнотта хэргийг үйлдсэнийхээ дараа Францад очиж, хэдэн хоног зугаацсаныхаа дараа Германд иржээ. Тэнд байхдаа өөрийн үйлдсэн хүн амины хэргийг нотолсон видео бичлэгийг онлайнаар цацсан байна. Ингээд Канадын цагдаагийнхан Германы талд хүсэлт тавьж, гэмт хэрэгтнийг өөрийнхөө үйлдсэн хэргийн тухай мэдээг сониноос уншиж байхад нь баривчилжээ. 29 настай гэмт хэрэгтнийг баривчлахаар 10 гаруй цагдаа явж, цэргийн онгоцоор авчирсан байна. Түүнийг шүүх хурал өнөөдөр эхлэх юм.

Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл