Засгийн газрын нөөц сангаас Дорнодын гурван суманд автомашин олголоо
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Сайн дурын даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан

Сингапурт хүний гараар баянбүрд бүтээлээ
Дэлхийд тоотой хэдхэн байх хот улсын нэг Сингапур дэд бүтэц, хотын тохижолт, барилга байгууламжаараа дэлхийд гайхагддаг улс. Аялал жуулчлалаас улсынхаа нэлээдгүй хувийг бүрдүүлдэг тус улс гадаадын жуулчдыг татахын тулд хүний нүд, сэтгэл татах олон шинэ үзвэр үйлчилгээ нээсээр байна. Үүний нэг нь энэ сарын эцсээр жуулчдын өмнө үүдээ нээх баянбүрд юм.
Эрүүл мэнд

У.Баффеттай хамт зоог барихын тулд 3,4 сая ам.доллар төлжээ
Дэлхийн тэргүүн баячуудын нэг, тэрбумтан Уоррен Баффеттай ганцхан удаа оройн зоог барихын тулд нэрээ нууцалсан нэгэн хүн 3,4 сая ам.доллар төлжээ.
“Глайд” хэмээх ядуурлын эсрэг байгууллагаас тэрбумтан У.Баффеттай хамт нэг удаа орой хоол идэх эрхийг жилд нэг удаа дуудлагаар худалдаалдаг. Энэ жилийн дуудлага худалдаанд 110 гаруй хүн оролцсоноос 10 нь маш идэвхтэйгээр өндөр үнэ хэлж байжээ.
Эрүүл мэнд
Грект мөнгө алга, харин хог бол...
Муу дээр муухай, муухай дээр улцан гэгчээр Грекийн хотууд мөнгөгүй хоосорсны хажуугаар хогондоо дарагдаж гүйцжээ. Тус улсын эдийн засаг хямарснаас хойш эсэргүүцлийн жагсаал цуглаан бараг өдөр бүр гарах болсон. Олон нийтийн энэ эмх замбараагүй байдлыг даган хог хаягдал ч хаа сайгүй бөөгнөрөх болжээ.
Эрүүл мэнд

Монако нэг ч яруу найрагчгүй
Зуны XXX олимптой зэрэгцээд Лондонд бас нэг том арга хэмжээ болно. Тэр бол Лондонгийн соёл урлагийн олимпиад юм. Дэлхийн өнцөг булан бүрээс шигшигдэн ирсэн тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорьж байх хооронд урлаг соёлын сайчууд нь ч оюун ухаан, авьяас билгээ сорин өрсөлдөх юм. Лондонгийн соёл урлагийн олимпиадын нэг томоохон төрөл нь яруу найрагчдын наадам. Дэлхийн бүхий л улс орны яруу найрагч, үгээр урлаачдыг нэгэн дор хуран цуглуулах энэ наадамд есөн улс орны төлөөлөл эзгүй байх нь.
Эрүүл мэнд

Германы сайд хивснээс болж асуудалд оров
Германы Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны сайд Дирк Нибел Афганаас хивс авсан нь араасаа бөөн асуудал дагуулжээ.Тэрээр өнгөрсөн сард Афганд айлчлах үедээ 1400 ам.долларын үнэтэй хивс хувьдаа худалдан аваад албаныхаа онгоцоор авчрахын оронд тэндээс Берлин рүү нисэх гэж байсан Германы Тагнуулын төв газрын өөр нэг онгоцоор авчруулжээ.
Эрүүл мэнд

Вакцин хийх нэрээр Бин Ладеныг тагнаж байжээ
Пакистаны хүүхэд багачуудыг вакцинжуулах олон улсын төсөл хөтөлбөрүүд АНУ-ын явуулсан тагнуулын ажиллагаанаас болоод бүтэлгүйтэх болжээ. АНУ-ын тагнуулын төв газар Пакистаны нэгэн эмчийг вакцин хийх нэрээр Осама Бин Ладены гэр бүлтэй холбоо тогтоолгож, тагнуулын мэдээ цуглуулж байсан нь ил болсон билээ. Үүнээс үүдэн пакистанчууд олон улсын хүмүүнлэгийн байгууллагын шугамаар хийж буй вакцинжуулалтад итгэхээ больсон гэнэ.
Эрүүл мэнд
Сингапурын албан тушаалтан авлигын хэргээр баригджээ
Сингапурын Засгийн газарт өндөр албан тушаал хашиж явсан Петер Лим гэгч авлигын хэргээр шалгагдаж эхэлжээ. Авлига, хээл хахуулиас ангид орон гэгддэг Сингапурт сүүлийн 10, 20 жилийн хугацаанд өндөр албан тушаалтан ийм хэрэгт орооцолдсон тохиолдол үгүй.
Эрүүл мэнд

Диснейн телевизээр түргэн хоол сурталчлахыг хориглов
Хүүхдийн нэвтрүүлгээр дагнасан “Disney” телевиз цаашид түргэн хоолны реклам сурталчилгаа цацаж байхгүй гэдгээ зарлалаа. Ганц түргэн хоолоор зогсохгүй, ер нь саахар, тос, сода ихээр агуулсан өндөр калоритой хүнсний бүтээгдэхүүний реклам нэвтрүүлэхийг хоригложээ.
Эрүүл мэнд

Хосни Мубарак шорон руу явахгүй гэж уйлжээ
Бүх насаараа хорих ял сонссон Египетийн экс Ерөнхийлөгч Хосни Мубарак сэтгэл зүйн хямралд ороод байгаа тухай тус улсын Дотоод хэргийн яамнаас мэдэгдлээ. Түүнийг өнгөрсөн ням гаригт шүүхээс ял сонссоны дараа шорон руу нисдэг тэргээр авч явах гэхэд уйлж, явахгүй гэж эсэргүүцсэн гэнэ.
Эрүүл мэнд

В.Путинийг эсэргүүцэгчдийн амыг санхүүгийн аргаар дарах нь
Оросууд тун удахгүй жагсаал цуглаан гэдгийг мартах бололтой. Учир юу гэвэл тус улсын эрх баригчид олон нийтийг эсэргүүцлийн жагсаал цуглаанд оролцох аргагүй болгоод байна. Өчигдөр Төрийн Думаар олон нийтийн дургүйцлийг ихээр төрүүлсэн нэгэн шинэ хуулийн төсөл хэлэлцсэн нь албан ёсны зөвшөөрөл аваагүй жагсаал цуглаанд оролцсон хүнийг 300 мянга хүртэл рублиэр торгох тухай хатуу заалттай аж.
Эрүүл мэнд
АНУ Сирийн Ерөнхийлөгчийг огцрохыг шаардлаа
Сирийн Ерөнхийлөгч Башар Аль Ассадыг суудлаасаа огцрохыг АНУ шаардлаа. Цагаан ордноос гаргасан мэдэгдэлд “Ерөнхийлөгч Башар Аль Ассад өөрийн сайн дураар суудлаасаа огцрох нь Сирид цус урсгасан дайн гарахаас сэргийлэх хамгийн сайн арга” гэсэн байна.
Эрүүл мэнд

Тэрбум ам.доллараар хэмжигдэх В.Путиний айлчлал
Оросын төрийн тэргүүн В.Путин Ерөнхийлөгчийн суудалд эргэн ирээд удаагүй ч үе үе хөлгийн жолоо залж, томоохон түншүүдээрээ айлчилж байна. Тэрээр гурав дахь удаа Ерөнхийлөгч болсныхоо анхны төрийн айлчлалыг Герман, Францад хийсэн бол энэ удаа Хятадад гурван өдрийн айлчлал хийхээр урд хөршид хүрэлцэн ирлээ.
Эрүүл мэнд

АНУ-ын миссээр хийлч бүсгүй тодорлоо
АНУ-ын Роуд Айланд мужийн 20 настай хийлч бүсгүй Оливиа Кулпо улсынхаа тэргүүн миссээр өргөмжлөгдлөө. Лас Вегасын “Planet Hollywood Resort &Casino” –д болсон АНУ-ын “Miss Universe” тэмцээнд тэрээр улсынхаа бусад 50 мужаас шалгаран ирсэн гоо бүсгүйтэй өрсөлдсөн юм
Эрүүл мэнд





























