FMC, Business Conference арга хэмжээнд 1000 орчим бизнесийн салбарын манлайлагчид оролцлоо
Л.Оюун-Эрдэнийн Ухаахудаг тойрсон асуудлаар Хянан шалгах Түр хороо байгуулах асуудлыг ЭЗБХ өнөөдөр хэлэлцэнэ
Ипотекийн зээл гэж юу вэ?
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНЭУ-ын Гадаад хэргийн сайд бараалхав
Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийнхөн 24 цагийн турш угаарын хийн эрсдэлээс сэргийлэн ажиллаж байна
“Импортын хүнсний худалдаа-хяналт” аяны хүрээнд сургалт зохион байгуулж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан
БНЧУ-ын Сенатын танхимын дэд дарга тэргүүтэй төлөөлөгчид “Талх Чихэр” ХК-д зочиллоо
Монгол Улс ISO-гийн Ерөнхий чуулганд оролцов
“Томчуудын мэдлэг-багачуудын бамбай“ хамтарсан уулзалт боллоо
Тэрбумтнуудын өглөгийн аян хүрээгээ тэлсээр

Билл Гейтс, Уоррен Баффет гэхээр дэлхийн хамгийн баян хүмүүс гэдгээр нь олон нийт андахгүй. Энэ хоёр хүн дэлхийн хамгийн баян төдийгүй дэлхийн хамгийн өгөөмөр, өглөгч хүн гэсэн дурсамжийг хойч үедээ үлдээхийг хүссэн юм. Ингээд “Giving Pledge” нэртэй буяны кампанит ажлыг 2010 онд эхлүүлсэн түүхтэй. Энэ ажлынхаа хүрээнд тус бүр хөрөнгийнхөө 50 хувийг өглөг, буяны ажилд хандивлана гэдгээ олон нийтэд албан ёсоор зарласан. Улмаар бусад ам.долларын тэрбумтнуудад хандан өөрийн хөрөнгийн талыг хандивлахыг уриалсан юм. Ингэхдээ энэхүү кампанит ажилд оролцохыг хүссэн хүн болгон оролцох болсон шалтгаанаа тоочсон захидал өгөх ёстой. Өглөг буяны өгөөмөр үйлст өргөх хандиваа хэдийд ч хийж болно. Лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү гэдэгтэй адил амьд мэнд байхдаа хийж болно, өөд болсны дараа гэрээслэлээрээ дамжуулан хийсэн ч болно. Одоогоор энэ кампанит ажилд сайн дураар оролцож байгаа тэрбумтны тоо 92-т хүрээд байна. Америкт 403 хүн тэрбумтан гэсэн өргөмжлөлтэй. Хэрэв бүгд энэ кампанит ажилд нэгдвэл өглөг, буяны үйлст өргөх хөрөнгө 600 тэрбум ам.доллар болох аж.
Мэдээж, бусдыг уриалж байгаа болохоор өөрсдөө үлгэр жишээ үзүүлэх ёстой болохоор Билл Гейтс гэхэд л буяны ажилд 28 тэрбум ам.доллар хандивлаад байгаа. Уоррен Баффет хөрөнгийнхөө 99 хувийг “Giving Pledge” зэрэг янз бүрийн буяны сан, дэлхийн сайн сайхны төлөө үйл ажиллагаа явуулдаг санд хандивлана гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Цаашлаад энэ кампанит ажилд нэгдэх уриалгыг Энэтхэг, Хятад зэрэг орны баячуудад хандаж гаргасан. Гол нь, тэрбумтнуудын хөрөнгө улс төрд бус харин хүмүүнлэгийн санд орж, энэ сан нь цаашаа ядарсан хүн бүрт хүрсэн үйлчилгээ явуулах онцлогтой. Манайд ам.долларын тэрбумтан байхгүй болохоор энэ кампанит ажилд хамрагдаж чадахгүй нь тун ч харамсалтай.
Дашрамд сонирхуулахад, “Microsoft” компанийг үндэслэгч Билл Гейтс ямар ч байсан энэ жилдээ л Америкийн хамгийн баян хүн гэдэг байр сууриа алдаагүй байна. 66 тэрбум ам.долларын хөрөнгөтэй тэрээр АНУ-ын баячуулын жагсаалтыг 19 дэх жилдээ тэргүүлэв. Жагсаалтын хоёрдугаарт жилийн дотор хөрөнгөө долоон тэрбумаар өсгөж, 46 тэрбум ам.долларын хөрөнгөтэй болсон Уоррен Баффет орлоо. Харин “Oracle” корпорацийн үүсгэн байгуулагч бөгөөд тэргүүн Ларри Эллисон жилийн дотор хөрөнгөө есөн тэрбумаар арвижуулж чадсан ч 41 тэрбум ам.доллартайгаар жагсаалтын гуравт оржээ. Энэ мэтээр жилд хөрөнгө хэдээр арвижуулж, нийт хэдий хэмжээний хөрөнгөтэй болсон, жагсаалтад орсон гээд үргэлжлүүлэн тоочиж болох ч зарим хүний нойр хүрэхээ байж магадгүй тул больсон нь дээр байх.

0 Сэтгэгдэл