“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
АВЛИГЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
192 МЯНГАН ТОНН НҮҮРС 17.9 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ОЛОН УЛСЫН ISO 27001:2022 СТАНДАРТЫГ АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЖ БАЙНА
ГҮРЖИД ХОРИГДЛУУДЫГ БОРООХОЙГООР ХҮЧИНДСЭН ХЭРЭГ ГАРЛАА

Гүржийн нийслэл Тбилис хотноо байдаг Глданы шоронд харгалзагч нар нь хоригдлуудыг бороохой, хогийн шүүрний ишээр хүчиндэж, хэрцгийгээр зодож байгааг харуулсан бичлэг телевизээр гарч олон нийтийг ихэд цочирдууллаа. Улмаар Тбилис, Батум, Поти, Гори зэрэг Гүржийн бүх том хотод уурлаж хилэгнэсэн хүмүүс эсэргүүцлийн жагсаал хийсэн байна. Тэд Дотоод хэргийн сайдыг огцруулах, ийм хэрэг хийсэн бүгдийг шийтгэхийг шаардлаа. Мягмар гарагийн орой нь энэ улсын Дотоод яам нь нэр дурдагдсан шоронгийн ажилтнууд хоригдлуудтай зүй бусаар харьцаж, тэр тухайгаа видео бичлэг хийж байсныг нь илрүүлэн саатуулсан тухай мэдэгдсэн. Энэ бичлэгийн зарим зургийг сайт дээрээ оруулж, үлдсэн хэсгийг нь жирийн иргэд үзэх хэрэггүй гэсэн тайлбар хийсэн аж. Гэтэл Гүржийн сөрөг хүчний талыг баримтлагч телевизийн сувгууд нь энэ бичлэгийг бүрэн ихээр нь харуулсны үр дүнд ард олон ийнхүү жагсчээ. Сөрөг хүчинд бичлэгийн бүрэн эхийг өгсөн хүн нь яргалалд оролцож байсан харгалзагч бөгөөд баригдалгүй зугатаж амжсан гэнэ. Тэрээр телевизэд ярилцлага өгөхдөө бүх яргалалыг Гүржийн Дотоод хэргийн сайдын тушаалаар хийсэн, энэ тухай тухай шүүхийн шийдвэр гүйцэтгэхийн сайд ч мэдэж байсан гэсэн нь байдлыг адармаатай болгожээ.
Гүржийн ерөнхийлөгч М.Саакшвили нэн даруй мэдэгдэл хийж бусармаг үйл явдалд оролцсон хүмүүс хамгийн хатуу цээрлэл хүлээнэ гэж мэдэгдсэн ч олон нийтийн дургүйцэл намжсангүй.
“Сарнайн хувьсгал”-ын давалгаанаар Гүржийн ерөнхийлөгч болсон М.Саакшвили авлигалд нэвт идэгдсэн хууль, хяналтын байгууллагуудаа шинэчлэхдээ урд нь ажиллаж байсан хүмүүсийг бүгдийг халж, харилцан барьцсан, төрөл садны сүлжээг устгасан юм. Оронд нь авсан хүмүүст өндөр цалин өгч, дотор нь болж байгаа бүхэн ил харагдаг шилэн байшинд цагдаа, шүүгч нарыг байрлуулдаг болсон. Ингэснээр авлигал үндсэндээ байхгүй, зуун хувь ил тод, ардчилсан улс болсон тухай дэлхийн нийтэд зарлаж, магтуулсан. Харин энэ хэрэг байдал тийм ч сайхан биш байгааг харуулж, ерөнхийлөгчийн нэр хүндийг нь нэлээд унагаад авлаа. Ядаж байхад хүмүүсийн халахыг шаардаад байгаа Дотоод хэргийн сайдын эцэг нь нэгэн мужийн ерөнхий прокурор, дүү нь Батлан хамгаалахын орлогч сайд гээд гэр бүлээрээ төрийн дээд албан тушаалтнууд аж. Гэтэл хэдхэн хоногийн дараа буюу аравдугаар сарын 1-нд энэ улсад парламентын сонгууль болох гэж байдаг. М.Саакшвили нь сонгуульд өөрийн талыг баримтлагчид нь ямар ч тохиолдолд ялна, сөрөг хүчнийг ялуулахгүй гэж мэдэгдсэн нь байдлыг улам ээдрээтэй болгож байгаа юм.
Хэрэгт нэр дурдагдсан яамны зарим сайд нь огцорч, бичлэгийг сөрөг хүчнийхний хийсэн захиалгат хэрэг гэсэн мэдэгдлийг Саакшвилигийн талыг баримтлагчид хийсэн ч олон нийт итгэхгүй хэвээр. Ер нь сүүлийн үед М.Саакшвилиг бүх талаар дэмждэг байсан өрнөдийн орнуудын нөлөө бүхий хүмүүс түүнийг В.Путинтэй адилаар сөрөг хүчнээ боомилон дарамтлах замаар бүх эрх мэдлийг гартааа төвлөрүүллээ, ардчилалын үндсэн зарчмуудыг уландаа гишгэлээ гэж шүүмжлэх нь олон болоод байгаа.
Энэ бүхэн сөрөг хүчний гол төлөөлөгч тэрбумтан Бизина Иванишвили түүний байгуулсан “Гүржийн мөрөөдөл” намын хувьд тун ч таатай боломж дагуулж байгаа нь ойлгомжтой.
Ямартай ч, аравдугаар сарын 1-нд болох сонгуулийн үр дүнг өрсөлдөгч хоёр талын хэн хэнийх нь санаанд хүрэхгүй, түүнээс болж багагүй үймээн, эмх замбараагүй байдал дэгдэх нь ойлгомжтой байсан бол энэ хэргийн дараа бүр ч адармаатай зүйл болох нь гарцаагүй болж таарлаа.

0 Сэтгэгдэл
Зочин
Хүчингийн хэрэг хийсэн хоригдолыг тэгсэн бол болж байна ш дээ.
2015.02.11