Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гүржийн иргэд дотоод хэргийн сайд байсан хүнийг баривчлахыг шаардаж байна
Шоронгийн хянагчид хоригдлуудтай зүй бусаар харьцаж, тамлан зовоож байсан бичлэг телевизээр гарсантай холбогдуулан Дотоод хэргийн сайд Бачо Ахалая нь албан тушаалаасаа огцорсон ч гүржийн иргэд үүнд сэтгэл ханасангүй түүнийг баривчлахыг шаардаж байна. Нийслэл Тбилис хотын Глданы шоронд хянагчид хоригдлуудыг шүүр, бороохойгоор хүчиндэж, хэрцгийгээр зодож байсан бичлэгийг телевизийн хоёр ч сувгаар үзүүлсэн нь олон нийтийн дургүйцлийн төрүүлж нийслэл болон хэд хэдэн хотод энэ долоо хоногт эсэргүүцлийн жагсаал болж эхэлсэн юм. Хэдийгээр Дотоод хэргийн сайд өөрөө огцорсон ч гэсэн түүнийг нэн даруй баривчлах ёстой гэсэн хүмүүс өнгөрсөн шөнө ч гэсэн гудамжинд жагссан хэвээрээ байна. Жагсагчид тамлагчдын хэрэглэж байсан шүүрийг шатааж эсэргүүцлээ илэрхийлж байна. “Энэ бүх гэмт үйлдлийн ард хэн байгааг олон нийт мэдэж байгаа. ХҮчний байгууллагын дээд удирдлага хувьсгалаас хойш найман жилд бүхий л Гүржийг өвдөг дороо сөхрүүлэх гэж хичээж байна” гэж жагсаалд оролцогсдын нэг Жаба Жишкариан гэгч хүн хэлсэн байна. Бачо Ахалая 2005-2008 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргаар ажиллаж байхдаа ийм хэрцгийллийг бий болгосон хүн гэж хүний эрхийг хамгаалагчид үзэж байна. “Бид шоронд, армид ийм явдал болдгийг эртнээс мэдэж байсан Бачо Ахалая, түүний дүү Дата нар бүхнийг зохион байгуулж байгаа. Тэд бүр хэзээнээсээ хүмүүсийг үзэн ядах харгис үзэлтэй хүмүүс. Ийм алуурчдыг шүүхийн өмнө очтол тэмцэх болно” гэж жагсагчдын нэг Дачи Цагурия хэлжээ.

Дотоод хэргийн сайдын ажил аваад байгаа, Бачогийн орлогч байсан Эка Згулазе Дотоод хэргийн яам хүчний байгууллагад итгэх хүмүүсийн итгэлийг сэргээхийн төлө өбүхнийг хийнэ гэж мэдэгдээд байна. “Бидний гол зорилт бол иргэдийн аюулгүй байдлыг хангах, эмх журам тогтоох явдал. Энэ байгууллагад шинэчлэл хийж сүүлийн өдрүүдэд яригдаад байгаа бүх зөрчлийг таслан тогтооно” гэж шинэ сайд  мэдэгджээ. Энэ бүхэнтэй зэрэгцээд шоронд гардаг гэмт хэргийн талаар шинэ шиэн баримтууд гарч ирсээр байна. Теледвизүүд ч шоронд болдог ийм тамлалуудын тухай бүхэл бүтэн цувралууд гаргахаар бэлтгэж байгаа гэнэ. Жагсагчид өнөөдөр хагас өдөр амсхийгээд дахин цугларч гэмт этгээдүүдэд хариуцлага тооцож баривчлах хүртэл тэмцлээ үргэлжлүүлнэ гэж мэдэгдээд байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан