Монголын өсвөрийн боксын шигшээ баг нийт 31 медаль хүртлээ
Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг 16.00 цагаас хэлэлцэнэ
Өнөөдрийн ТББХ хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ
Өнөөдөр УИХ-ын ажлын хэсэг, байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдэх асуудлууд
Х.Нямбаатар: Орон сууц нийтийн аж ахуйн салбарынхны цалин жил бүр инфляцын түвшинтэй уялдан нэмэгдэх ёстой
Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Ерөнхий сайд Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Улаанбаатар хотод энэ онд 102.710 ам метр явган замыг шинэчиллээ
Д.Батжаргал: Хүүхдийн чихийг яруу сайханд дасгахад сурах бичиг чухал үүрэг гүйцэтгэх ёстой
У.Хүрэлсүх: Шүүгч та өнгөний сүр, мөнгөний сүүдэрт бөхийх ёсгүй

Парист болсон эмх замбараагүй байдлын үеэр 30 хүн хэлмэгдлээ
Францын нийслэл Парист хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчдийн дэгдээсэн эмх замбараагүй байдлын үеэр 30 орчим хүн бэртэж гэмтсэн байна. Нийслэлийн “Пари Сен-Жермен” клуб аваргын цом авсны төлөө эд ийн хөгжиж энэ нь эмх замбараагүй байдал болж хувирчээ.
Эрүүл мэнд

Брюссельд нисэхийн ачигчид ажил хаяснаас нислэг өөрчлөгдлөө
Белгийн нийслэл Брюсселийн олон улсын нисэх буудлын ачигчид ажил хаяснаас 50 нислэгийн хуваарийг өөрчилж, хэдэн арван нислэг хойшиллоо гэж Европын холбооны агаарын тээврийн хамгийн гол сүлжээний нэг тус буудлын хэвлэлийн алба мэдээллээ.
Эрүүл мэнд

АНУ-д зэвсэглэсэн этгээд хүн барьцаалаад хоёр хонож байна
АНУ-ын Нью-Жерси мужийн Трентон хотын хувийн нэгэн байшинд зэвсэглэсэн этгээд хүн барьцаалаад хоёр хонож байна. Баасан гарагийн оройноос эхлээд цагдаагийнхан байшинг бүсэлж хяналтдаа авсан ч барьцаанд байгаа хүмүүсийн талаар тодорхой мэдээлэл өгөхгүй байна.
Эрүүл мэнд

Чехийн ерөнхийлөгч албан ёсны арга хэмжээн дээр согтуу иржээ
Чехийн ерөнхийлөгч Милош Зиман хатан хааны үнэт эдлэлийн үзэсгэлэнгийн нээлт дээр хөл дэрээ тогтож чадахгүй болтлоо согтуу иржээ. Зарим эх сурвалжийн мэдээллээр бол тэр үүний өмнө Прага дахь ОХУ-ын ЭСЯ-нд болсон их ялалтын баярын хүлээн авалтад оролцоод ирсэн гэнэ.
Эрүүл мэнд

40 гаруй хүн аянганд цохиулжээ
Германд арваад гэр бүлийнхэн цуглаж “Эцгүүдийн өдөр”-ийг тэмдэглэж байтал тэдний дэргэд нь тухалсан моддон дээр аянга бууж хүмүүс бараг бүгдээрээ эмнэлгийн тусламж авах шаардлагатай болсны долоо нь хүнд байгаа юм байна. Нисдэг тэрэг очиж зөөж авахаар ийм олон хүнийг хэлмэгдүүлсэн аянга хамгийн сонирхолтой нь гэгээн цагаан өдөр цэлмэг тэнгэрээс буужээ.
Эрүүл мэнд

Бангладешт барилга нурснаас амь алдсан хүний тоо 1000 хүрлээ
Бангладешт үйлдвэр үйлчилгээний найман давхар барилга нурсан газарт хүмүүсийн цогцос эрж хайх ажил үргэлжилж байна. Одоо нас барсан хүмүүсийн нэрсийн жагсаалт хэдийнээ 1000 давсан ч одоо нуранги дор хэчнээн хүн байгааг тааж мэдэхгүй байна. Гурван давхар барилга барих зөвшөөрөл аваад найман давхар болгож барьснаас нурсан гэж үзэж байгаа энэ барилга нурах үеэр тэнд 3000 гаруй хүн байсан гэж байсан.
Эрүүл мэнд

ЖИШИГ
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний шинээр баталсан хууль ихээхэн дуулиан тариад байна. Энэ хуулийн дагуу прокурорын газрын удирдах ажилтнууд, төв банк, төрийн өмчийн мэдлийн компаниудын захирлуудыг хилийн чанадад ямар нэг байдлаар өмч эзэмшихийг хоригложээ. Бүр нарийвчилбал Ерөнхийлөгч, Засгийн газрын гишүүд, парламентын дээд
Эрүүл мэнд

Калифорнийн ойн түймрийг унтрааж хүчрэхгүй байна
АНУ-ын Калифорни мужийн Вентура тойргийн Сан-Фернандогийн хөндийд асч байгаа ойн түймрийн улмаас дөрвөн мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн бол хэдэн арван байшин, орон сууц шатаад байна. Энд бас Пойнт-Мугу дахь АНУ-ын агаарын цэргийн хүчний нисэх аппаратын туршилтын талбайн цэргийн ангийг бас нүүлгэсэн байна.
Эрүүл мэнд

Боливт уурссан уурхайчид гүүр дэлбэллээ
Өмнөд Америктаа томд Боливын орох хар тугалганы ”Уануни” уурхайн ажилчид тэтгэвэр нэмүүлэхээр эсэргүүцэлийн жагсаал хийж, цагдаагийнхантай мөргөлдөн улмаар динамит ашиглан гүүр дэлбэлсэн байна. Тэд тэтгэвэр нэмүүлэхээр шаардлага тавин жагссан ч тараах гэсэн цагдаагийн ажилтнуудтай мөргөлдөж хэд хэдэн хүн шархадсан бол хууль сахиулагчид 100 хүнийг саатуулжээ.
Эрүүл мэнд

Хатан хаан бүрэн эрхээ хүү Чарльздаа шилжүүлэх гэж байна
Их британийн хатан хаан II Элизавет төрийн тэргүүний бүрэн эрхээ хүү Чарльздаа шилжүүлэхэд бэлтгэж байна гэж эндэхийн хэвлэлүүд бичиж эхэллээ. Тэр Нидерландын хатан хааны адил ийнхүү эрх мэдлээ шилжүүлэх дараагийн нь хүн болох бололтой.
Эрүүл мэнд

Якутскт Сталины хөшөө нээлээ
Аугаа их Эх орны дайны ялалтын баярыг угтаад ОХУ-ын Якутск хотод Иосиф Сталины цээж баримал нээсэн байна. Якутск хотын даргын хэвлэлийн нарийн бичгийн дарга Айсен Николаевагийн хэлснээр бол Аугаа их Эх орны дайнд оролцогсод, ахмад дайчдын санаачилгыг хотын захиргаа, эрх баригчид эсэргүүцэхийг бодоогүй учраас ийм хөшөө босгосон гэнэ.
Эрүүл мэнд