"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН 2026 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 13-15-НЫ ӨДРИЙН БИРЖИЙН АРИЛЖААНЫ ХУВААРЬ
Нөөцийн үхрийн махны үнэ 3000 төгрөгөөр нэмэгдлээ
Тэсэлгээний бодисын хоригт Монгол Улс орохгүй
Багш, хүүхдийн хөгжилд эцэг, эхийн оролцоог нэмэгдүүлнэ
ТӨСӨЛ: Үндэсний шигшээ багт гадаадын иргэн, ААН-ээс нийлүүлэх тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлнө
Монгол Улс НҮБ-ын Статистикийн комиссын 2027-2030 оны гишүүнээр сонгогдлоо
“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно
Дөрөвдүгээр сарын 10-наас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцоно
СЕХ нөхөн сонгуулийн автоматжуулсан системийг шалгах ажлын хэсэг байгууллаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ
Энэтхэгийн Маоистууд улс төрчид халджээ

Энэтхэгийн Чхаттисгарх мужид маоист бүлгийн зэвсэгт дайчид Энэтхэгийн Үндэсний конгресс намын орон нутгийн төлөөлөгчид халдах үеэр 17 хүний амь үрэгдлээ гэж орон нутгийн цагдаагийнхан мэдээлжээ. Амь үрэгдсэн хүмүүсийн 12 нь улс төрч байсан бол тав нь цагдаагийн ажилтан байсан байна. Харин намын төлөөлөгч Нанд Кумар Пател, түүний хүү хоёрыг зэвсэгт этгээдүүд хулгайлж авч явсан гэжээ. Улстөрч хязгаарын нэгэн хотод болсон цуглаанаас буцаж явахад нь зэвсэгт бүлэглэлийнхэн ийн дайрч авто цуваа руу бөмбөг шидэж дэлбэлээд, дараа нь гал нээсэн байна.
Намын ажилтан найман ч хүн хүнд шархаджээ. Чхаттисгарх муж нь төв Энэтхэгт байрладаг, маоист бүлэглэлийнхэн идэвхтэй ажилладаг газар юм. Маостууд омгуудыг нэгтгэх, газаргүй тариачдын төлөө гэсэн нэрийн дор засгийн газрын эсрэг зэвсэгт тэмцэл өрнүүлж халдлага дайралт хийн, улстөрчид рүү дайрдаг юм.

0 Сэтгэгдэл