"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН 2026 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 13-15-НЫ ӨДРИЙН БИРЖИЙН АРИЛЖААНЫ ХУВААРЬ
Нөөцийн үхрийн махны үнэ 3000 төгрөгөөр нэмэгдлээ
Тэсэлгээний бодисын хоригт Монгол Улс орохгүй
Багш, хүүхдийн хөгжилд эцэг, эхийн оролцоог нэмэгдүүлнэ
ТӨСӨЛ: Үндэсний шигшээ багт гадаадын иргэн, ААН-ээс нийлүүлэх тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлнө
Монгол Улс НҮБ-ын Статистикийн комиссын 2027-2030 оны гишүүнээр сонгогдлоо
“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно
Дөрөвдүгээр сарын 10-наас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцоно
СЕХ нөхөн сонгуулийн автоматжуулсан системийг шалгах ажлын хэсэг байгууллаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ
“Форд Мотор” Австраль дахь бүх үйлдвэрээ хаана
Америкийн автомашин үйлдвэрлэгч “Форд Мотор” компани Австрали дахь бүх салбар үйлдвэрээ 2016 оны аравдугаар сард гэхэд хаах болно гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Австралид 85 жил үйл ажиллагаа явуулсан тус компани үйлдвэрүүдээ хааснаар 1200 гаруй ажилтан нь ажлаа алдах нь. Ийнхүү үйлдвэрүүдээ хаах болсон нь өнгөрсөн таван жилийн хугацаанд ашиг олох нь бүү хэл 600 сая австрали долларын алдагдал хүлээсэнтэй холбоотой аж. Сүүлийн жилүүдэд автсрали долларын ханш чангарч байгаа нь үйлдвэрлэл явуулах өртгийг нэмэгдүүлж, худалдаанд ч дарамт учруулах болжээ. Австрали долларын иентэй харьцах ханш зөвхөн өнгөрсөн онд гэхэд 29 хувиар өсөөд байгаа юм. Үүнээс шалтгаалан Австралид үйлдвэрлэл явуулах өртөг Европынхоос хоёр, Азийнхаас даруй дөрөв дахин өндөр байгаа аж. Зөвхөн “Форд Мотор” гэлтгүй “Женерал Моторс”-ын салбар “Холден” хүртэл Австрали дахь үйлдвэрийнхээ 500 ажилтныг цомхотгохоор болсон байна.
Австралийн Засгийн газар гадаадын машин үйлдвэрлэгчдийг ядаж 2016 он дуустал үйл ажиллагаагаа явуулах хүсэлт гаргаж, 5,4 тэрбум австрали доллараар тэднийг дэмжихээ өнгөрсөн онд мэдэгдэж байсан билээ.
Америкийн автомашин үйлдвэрлэгч “Форд Мотор” компани Австрали дахь бүх салбар үйлдвэрээ 2016 оны аравдугаар сард гэхэд хаах болно гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Австралид 85 жил үйл ажиллагаа явуулсан тус компани үйлдвэрүүдээ хааснаар 1200 гаруй ажилтан нь ажлаа алдах нь. Ийнхүү үйлдвэрүүдээ хаах болсон нь өнгөрсөн таван жилийн хугацаанд ашиг олох нь бүү хэл 600 сая австрали долларын алдагдал хүлээсэнтэй холбоотой аж. Сүүлийн жилүүдэд автсрали долларын ханш чангарч байгаа нь үйлдвэрлэл явуулах өртгийг нэмэгдүүлж, худалдаанд ч дарамт учруулах болжээ. Австрали долларын иентэй харьцах ханш зөвхөн өнгөрсөн онд гэхэд 29 хувиар өсөөд байгаа юм. Үүнээс шалтгаалан Австралид үйлдвэрлэл явуулах өртөг Европынхоос хоёр, Азийнхаас даруй дөрөв дахин өндөр байгаа аж. Зөвхөн “Форд Мотор” гэлтгүй “Женерал Моторс”-ын салбар “Холден” хүртэл Австрали дахь үйлдвэрийнхээ 500 ажилтныг цомхотгохоор болсон байна.Австралийн Засгийн газар гадаадын машин үйлдвэрлэгчдийг ядаж 2016 он дуустал үйл ажиллагаагаа явуулах хүсэлт гаргаж, 5,4 тэрбум австрали доллараар тэднийг дэмжихээ өнгөрсөн онд мэдэгдэж байсан билээ.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























