"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН 2026 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 13-15-НЫ ӨДРИЙН БИРЖИЙН АРИЛЖААНЫ ХУВААРЬ
Нөөцийн үхрийн махны үнэ 3000 төгрөгөөр нэмэгдлээ
Тэсэлгээний бодисын хоригт Монгол Улс орохгүй
Багш, хүүхдийн хөгжилд эцэг, эхийн оролцоог нэмэгдүүлнэ
ТӨСӨЛ: Үндэсний шигшээ багт гадаадын иргэн, ААН-ээс нийлүүлэх тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлнө
Монгол Улс НҮБ-ын Статистикийн комиссын 2027-2030 оны гишүүнээр сонгогдлоо
“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно
Дөрөвдүгээр сарын 10-наас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцоно
СЕХ нөхөн сонгуулийн автоматжуулсан системийг шалгах ажлын хэсэг байгууллаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ
Маргарет Тэтчерийн гуталд хэдийг төлөх вэ
Их Британийн Ерөнхий сайд агсан Маргарет Тэтчерийн хоёр гутлыг бас бус зүйлсийн хамтаар дуудлагаар худалдах гэж байна. Эдгээр гутал юугаараа онцлог болоод дуудлагаар худалдахаар болов гэхээр дотор нь “Маргарет Тэтчерт тусгайлан зориулав” гэсэн үг сийлээстэй байдаг аж. Хатагтай Тэтчер 1988-1991 онд өмсч байсан хоёр гутлыг “Rayne Royal Warrant” үйлдвэрлэсэн гэхэд дуудах үнэ нь ердөө 100-150 фунтээс эхэлж байгаа аж. “Rayne Royal Warrant” нь Их Британийн хатан хаан, Диана гүнж гээд язгууртнуудын гутлыг хийдгээрээ алдартай юм. Тэгэхээр дуудах эхний үнэ бага боловч нэлээд өндөр үнэ хүрнэ гэж зохион байгуулагчид нь найдаж байна. Түүний нэг цүнх л гэхэд 100 мянган фунт хүрч байсан удаатай. Дуудлагаар худалдах зүйлс дотор хатагтай Тэтчерийн гарын үсэгтэй хоолны цэс, гарын үсэгтэй хар цагаан зураг, ном зэрэг багтаж байгаа аж. Онлайнаар явагдах дуудлага худалдаа энэ сарын 30-нд дуусах юм байна.

0 Сэтгэгдэл