2022 оноос хойш 1561 цахилгаан автомашин импортолсны 76.3 хувь нь БНХАУ-аас нийлүүлэгджээ
Ногоон автобусны" гэх тодотголтой 24 хүнд холбогдох хэргийг шийдвэрлэлээ
Хувь хүний орлогын албан татварын 2025 оны хөнгөлөлтийг иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ
Улаанбаатар хотын циркийн өдрүүд дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд төв талбайд болно
Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо
96 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
Казахстан: Эдийн засаг, нөөц баялаг, хөгжлийн чиг хандлага
УИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн албаны тухай хуульд бодлогын цогц шинэчлэл хийх санал боловсруулах чиглэл өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн заалыг амралтын өдөр сурагчдад үнэ төлбөргүй ашиглуулах асуудлыг өргөн барив

Г.Занданшатар зугтаав
МАН-аас Улс төрд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар 14 цагаас мэдээлэл хийнэ гэсэн зар түгэв. Зарын дагуу яваад очтол ямар нэгэн мэдээлэл хийх шинж алга. Намын генсек Г.Занданшатартай утсаар холбогдож У.Хүрэлсүх гишүүний талаар мэдээлэл өгөх эсэхийг тодруулахад, “Би утсаар мэдээлэл өгөхгүй. Наад асуудлаа манайхнаас авчихаарай. Би гадуур ажилтай байна” гэв.
Улс төр

У.Хүрэлсүх хүрэн оймс биш эсгий гутал бэлдэх шаардлагатай болжээ
УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх энэ парламентад нэгэн шинэ хуудсыг нээлээ. Үүнийг үнэлэхээс өөр яах билээ. УИХ-ын гишүүн болох гэж хэн хүнгүй үхэн хатан зүтгэдэг байтал У.Хүрэлсүх харин өөрийн хүсэлтээр гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж байгаа нь олонд сургамж болохоор үйлдэл болж байгааг гадуур нэг шуугиж байна.
Улс төр

ТАКЭНОРИ ШИМИЗҮ: ЯПОНД ЗАМ, БАРИЛГЫН АЖИЛД 50-100 ЖИЛИЙН БАТАЛГАА ШААРДДАГ
Их бүтээн байгуулалтаар амьсгалж буй дөрөв дэх дугаарынхаа “Элчин сайд ярьж байна” буланд бид Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизүг урьсан юм. Бидний яриа олон сэдвээр өрнөж болох ч, өндөр хөгжлөөрөө дэлхийд гайхагддаг арлын Японы бүтээн байгуулалтын туршлагыг хуваалцахыг гол чигээ болгосон юм.
Улс төр

Хүрэлсүх шиг л бай л даа
УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга байсныхаа хувьд 2012 оны сонгуулиар намынхаа жагсаалтын хоёрт бичигдэж парламентын гишүүн болсон. Өнгөрсөн жил МАХН /өнөөгийн МАН/ нэрээ сольж нэрнээсээ коммунист үзлийн “Хувьсгалт“ гэдэг үгийг авах эсэх талаар маргаан гарч байхад “Нам нэрээ сольсноос болж УИХ-ын сонгуульд ялагдвал хариуцлагыг нь би хар толгойгоороо үүрнэ” гэж хэлээд Монгол ардын нам болгож байсан.
Улс төр

У.Хүрэлсүх гишүүнээсээ татгалзах хүсэлтээ өглөө
МАН-аас УИХ-ын сонгуульд намын листээр сонгогдсон У.Хүрэлсүх гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзах хүсэлтээ УИХ-ын дарга З.Энхболдод дөнгөж сая өгсөн байна. Ямар шалтгаанаар гишүүнээсээ татгалзсан эсэх нь тодорхойгүй байгаа ч хүмүүсийн дунд өвчний улмаас татгалзаж байгаа гэсэн яриа байна. Тэрээр, өнгөрсөн сонгуульд нэр дэвшихдээ намын жагсаалтын хоёрдугаарт бичигдэж сонгогдсон байсан юм.
Улс төр

У.Хүрэлсүх гишүүнээсээ татгалзах нь
Хэсэг хугацаанд нам гүмхэн нуугдмал байдалд байсан УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх өчигдөр парламентын спикертэй уулзах хүсэлт тавьсан ч чуулганы нэгдсэн хуралдаантай байснаас УИХ-ын даргын завдал болоогүй гэнэ. Харин эрхэм гишүүн өнөөдөр УИХ-ын даргатай З.Энхболдтой уулзаж УИХ-ын гишүүнээсээ татгалзах хүсэлтээ өгөх гэж байгаа хэмээн Төрийн ордон дахь баталгаатай эх сурвалж мэдээллээ.
Улс төр

Сонгуулийн бохир аргууд
Ардчилсан тогтолцоотой ямар ч оронд парламентын сонгууль гэдэг хэвлэл мэдээллийн бүх хэрэгсэл, иргэдийн анхаарлын төвд байдаг маш чухал үйл явдал. Ингэж олны анхаарал татаж байгаа үед ил цагаан, эсвэл далд нууц арга хэрэглээд байх хэцүү. Бүгд анхаарч буй тэр болгоныг анзаарч мэдээд ил болгох хүн заавал байж байдаг.
Улс төр

“МИАТ” Төрийн өмчит хувьцаат компанийн захиралаар Гунгаагийн Жаргалсайханыг томиллоо
Г.Жаргалсайхан нь 1952 онд Төв аймгийн Сэргэлэн суманд төрсөн. Эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. 1977-1981 онд Ленинград хотын Иргэний агаарын тээврийн Академийг инженер-нисгэгч мэргэжлээр төгссөн. Инженер нисгэгч мэргэжилтэй. Орос, англи хэлтэй.
Улс төр

Иргэдийн оролцоо сургалт Зуунмодоос эхлэв
Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан Хүний эрх, эрх, эрх чөлөөг хангасан иргэн төвтэй нийгмийн харилцааг бэхжүүлэх, орон нутагт эрх мэдэл олгох зорилгын хүрээнд “Шууд ардчилал – Иргэдийн оролцоо” сургалтыг өнөөдрөөс орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулж эхэллээ.
Улс төр

Тахимаа өгдөггүй Г.Батхүү, Д.Зоригт нар ахиад л шүүхээр гүйх нь
УИХ-ын дэд дарга асан, УИХ-ын гишүүн асан, Засгийн газрын сайд асан АПУ овогт Г.Батхүүг ёстой ичмээр юм гэж баалахаас өөр арга алга. Уг нь тэрээр төрийн ажлыг амжуулж явсан туршлагатай улстөрч. Гэвч 2012 оны УИХ-ын сонгуулиар өрсөлдөгч МАН-ын хоёроосоо 4000 гаруй саналаар яалт ч үгүй ялагдсан. Цэнхэр тойрог хэмээн үргэлж хэлэгддэг байсан Өвөрхангайнхан энэ удаад улааныг сонгожээ.
Улс төр

З.Баянсэлэнгэ, М.Зоригт хоёр ”загнуулав”
УИХ-ын чуулганаар Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байх үед УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, М.Зоригт нар төсөвт тусгасан хөрөнгө оруулалтын талаар асуулт асууж ангийнхаа даргад зэмлүүлэв. Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль хэлэлцэж байгаа үед зөвхөн тэр хуультай холбоотой асуудлаар асуулт асуух ёстой аж.
Улс төр

Төсвийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг Төсвийн байнгын хороонд шилжүүлэв
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Ерөнхий сайдын багцад зорилгогүй 50 тэрбум төгрөг суулгасан нь маргаан дагуулж байгаа болохоор үүнийг зохицуулах үүднээс ийн хуулийн төсөл өргөн барьж байгаа аж.
Улс төр






























