Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаевын урилгаар 2026 оны 04 дүгээр сарын 20-23-ны өдөр тус улсад төрийн айлчлал хийхээр Астана хотноо хүрэлцэн очоод байна. Үүнтэй холбогдуулан тус улсын талаар товчхон мэдээллийг хүргэе.Казахстан улс 1991 оны 12 дугаар сарын 16-нд тусгаар тогтнолоо зарласан бөгөөд 20 гаруй сая хүн амтай, нутаг дэвсгэрийн хэмжээгээр дэлхийд 9 дүгээрт ордог, далайд гарцгүй улс юм.Тус улс Ерөнхийлөгчийн засаглалтай бөгөөд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 2022 онд Үндсэн хуулийн өөрчлөлтөөр 5 жилээс 7 жил болгон сунгасан. Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев мөн онд 7 жилийн хугацаагаар сонгогджээ.
- Эдийн засаг, гол үзүүлэлтүүд
Казахстаны дотоодын нийт бүтээгдэхүүн 300 тэрбум ам.долларт хүрч, нэг хүнд ногдох ДНБ 14,700 ам.доллар байна.
![]()
Эдийн засгийн гол салбарууд нь:
- газрын тос, байгалийн хий
- уул уурхайн олборлолт
- машины үйлдвэрлэл
- хөнгөн болон хүнсний үйлдвэр
- хөдөө аж ахуй, мал аж ахуй, газар тариалан
Тус улс байгалийн баялгийн нөөцөөр:
- уран, вольфрамын нөөцөөр дэлхийд 1 дүгээрт
- хром, фосфорын нөөцөөр 2 дугаарт
- тугалга, молибдены нөөцөөр 4 дүгээрт
- газрын тосоор 12, чулуун нүүрсээр 9 дүгээрт ордог.
- Гадаад худалдаа
![]()
Казахстаны гадаад худалдааны нийт эргэлт өнгөрсөн онд 144 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд:
- экспорт – 80 тэрбум
- импорт – 65 тэрбум ам.доллар байна.
Тус улс:
- экспортод → газрын тос, түлш, металл, хүдрийн түүхий эд
- импортод → машин, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, өргөн хэрэглээний бараа авдаг.
- Монгол–Казахстаны харилцаа

Монгол, Казахстаны худалдааны эргэлт өнгөрсөн онд 58 сая ам.доллар давж, өмнөх оноос 7.2 хувиар өссөн байна.
Монгол Улс Казахстан руу:
- хүнсний бүтээгдэхүүн
- адууны мах
- ноос, ноолууран бүтээгдэхүүн
- хивс, хивсэнцэр
- транзит автомашин экспортолдог.
Харин Казахстанаас:
- гурилан бүтээгдэхүүн
- чихэр, жимс
- цагаан будаа
- тамхи, коньяк импортолдог.
- Хөрөнгө оруулалт, иргэдийн харилцаа

Казахстаны 100 хувийн болон хамтарсан хөрөнгө оруулалттай 74 аж ахуйн нэгж Монголд бүртгэлтэй байна.
2025 онд:
- Казахстанаас 24 мянга гаруй иргэн Монголд зорчсон
- Монголын мөн тооны иргэн Казахстан руу зорчжээ
Мөн:
- Казахстаны 575 иргэн Монголд оршин суудаг
- Монголын 4 мянга гаруй иргэн Казахстан улсад амьдарч байна.
- Боловсролын хамтын ажиллагаа
2019 оноос хойш Казахстаны Засгийн газрын тэтгэлгээр жил бүр 25 монгол оюутан суралцаж байна.
Сүүлийн жилүүдэд:
- 2024–2025 онд 11 оюутан
- 2025–2026 онд 22 оюутан бакалавр, магистрын түвшинд элсэн суралцжээ.
























