Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ "Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ Үлэг гүрвэлийн олдворуудыг эх оронд нь эргүүлэн авчрах ажлын хэсэг Парис хотноо ажиллажээ “Туул усан цогцолбор” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн ундны усны аюулгүй байдлыг хангана 2022 оноос хойш 1561 цахилгаан автомашин импортолсны 76.3 хувь нь БНХАУ-аас нийлүүлэгджээ Ногоон автобусны" гэх тодотголтой 24 хүнд холбогдох хэргийг шийдвэрлэлээ Хувь хүний орлогын албан татварын 2025 оны хөнгөлөлтийг иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ Улаанбаатар хотын циркийн өдрүүд дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд төв талбайд болно Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо
Иргэдийн оролцоо сургалт Зуунмодоос эхлэв
Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан Хүний эрх, эрх, эрх чөлөөг хангасан иргэн төвтэй нийгмийн харилцааг бэхжүүлэх, орон нутагт эрх мэдэл олгох зорилгын хүрээнд “Шууд ардчилал – Иргэдийн оролцоо” сургалтыг өнөөдрөөс орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулж эхэллээ.

Ерөнхийлөгчийн Тамгын газраас орон нутагт зохион байгуулах “Иргэдийн оролцоотой төсвийн менежментийн үндэсний хэмжээний сургалт”-ыг Төв аймгийн Зуунмод сумаас эхлэв. Цаашид Монгол Улсын бүх аймаг, сумдад зохион байгуулах энэхүү сургалтаар иргэн хүн өөрийн оршин суугаа баг, хорооны нутаг дэвсгэрийн амьдралыг хамтран шийдэхэд хэрхэн оролцох, нийгмийн баялгийн хуваарилалтад иргэдийг яаж оролцуулах талаар болон шинээр батлагдсан Төсвийн тухай хуулийн агуулга, ач холбогдлыг тайлбарлан таниулах болно.
 
Төв аймгийн Зуунмод хотын иргэд сургалтад идэвхтэй оролцсон бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Дашдорж Төсвийн тухай шинэ хуулийн агуулга, өөрчлөлтүүдийг тайлбарлан танилцуулав.
 
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлан улс даяар өрнүүлээд буй “Архигүй монголын төлөө хамтдаа” үндэсний аяны соён гэгээрүүлэх ажлын хэсгийн сургагч багш А.Батсайхан “Өөдрөг үзлээр гэгээлэг амьдрахын нууц” гэсэн сургалт явууллаа. Сургалтад хамрагдсан иргэдэд Зуунмод сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Р.Лхагва үндсэн илтгэлүүдэд дурдсан зүйлсийг орон нутагт хэрхэн хэрэгжүүлж болох тухай өөрийн байр сууриа илэрхийлснээр өндөрлөв.
 
Иргэдийн оролцоотой гаргасан шийдвэр, иргэдийн саналыг тусгасан арга хэмжээ эрсдэлээс зайлсхийх, нийгэмд амар амгалан байдал тогтоох, эдийн засгийн илүү хэмнэлтийг бий болгоход тус дөхөмтэй байдаг юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан