Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ "Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ Үлэг гүрвэлийн олдворуудыг эх оронд нь эргүүлэн авчрах ажлын хэсэг Парис хотноо ажиллажээ “Туул усан цогцолбор” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн ундны усны аюулгүй байдлыг хангана 2022 оноос хойш 1561 цахилгаан автомашин импортолсны 76.3 хувь нь БНХАУ-аас нийлүүлэгджээ Ногоон автобусны" гэх тодотголтой 24 хүнд холбогдох хэргийг шийдвэрлэлээ Хувь хүний орлогын албан татварын 2025 оны хөнгөлөлтийг иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ Улаанбаатар хотын циркийн өдрүүд дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд төв талбайд болно Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо
Мөнгөний бодлогыг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэгийг хийлээ. Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг  УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар танилцуулсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, Хадгаламжийн хүүнээс татвар авах болсон. Энэ хэр зөв юм бэ гэсэн асуултыг ажлын хэсэг болоод Монголбанкныханд хандаж тавьсан юм.
УИХ-ын гишүүн Ц.Гарамгайбаатар, Ажлын хэсэг инфляцийг 8 хувьд барихад нэлээд хэлэлцсэн. Иргэний танхимд иргэдээрээ хэлэлцүүлж, эрдэмтэн, мэрдэгийнхээ үгийг сонссон. Мөн мэргэжлийн хүмүүс, банкны холбоодын хүмүүсийн үгийг ч сонссон. Мэдээж 8 хувьд хүрнэ гэдэг хүнд байна. Гэхдээ хэрэгжүүлэх боломжтой гэдгийг хэлж байсан гэв.
УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл: Инфляцийг 8 хувьд барина гэдэг бол бүсээ чангал гэсэн үг. Монголбанкны 8 хувийн бодлогоос болж төсөвт төрийн албан хаагчийн цалин, ахмадын тэтгэврийг нэмэхгүй байх шалтгаан мөн үү?
Монголбанкны тэргүүн дэд Ерөнхийлөгч Жавхлан: Бага орлоготой өрхийн зарлагынх нь 70 гаруй хувь нь өргөн хэрэглээний бараа байдаг. Өргөн хэрэглээний бараа өндөр үнэтэй байх нь иргэдэд маш хүнд тусдаг юм.
Хадгаламжийн хүүнээс татвар авдаг байдал хэр оновчтой юм бол гэдгийг судалж үзсэн. Хадгаламжаас татвар авах нь тийм ч их мөнгө биш. Харин ч эсэргээрээ хүндрэл учруулж болзошгүй гэсэн болгоомжлол байна гэсэн юм. Ийн гишүүд асуулт асууж хариулт авсны дараа зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж, эцсийн хэлэлцүүлгийг хийхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

Г.ДАВАА
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан