Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ "Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ Үлэг гүрвэлийн олдворуудыг эх оронд нь эргүүлэн авчрах ажлын хэсэг Парис хотноо ажиллажээ “Туул усан цогцолбор” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн ундны усны аюулгүй байдлыг хангана 2022 оноос хойш 1561 цахилгаан автомашин импортолсны 76.3 хувь нь БНХАУ-аас нийлүүлэгджээ Ногоон автобусны" гэх тодотголтой 24 хүнд холбогдох хэргийг шийдвэрлэлээ Хувь хүний орлогын албан татварын 2025 оны хөнгөлөлтийг иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ Улаанбаатар хотын циркийн өдрүүд дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд төв талбайд болно Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо
Улаанбаатар хотын циркийн өдрүүд дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд төв талбайд болно

Дэлхийн циркчдийн өдрийг тохиолдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор “Монте Карло”, “Ухань”, “Учао”, “Дюмон” зэрэг олон улсын циркийн тэмцээний гран-при, алт, мөнгө, хүрэл цомуудын эзэн, Монголын циркийн уран бүтээлчид эх орондоо нэгдэж, Улаанбаатар хотын төв талбайд тоглолтоо толилуулна.Тодруулбал, Монголын циркийн 10 гаруй хамтлагийн 200 гаруй уран бүтээлч дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд өдөр бүр 11:00, 14:00, 18:00 цагт Д.Сүхбаатарын талбайн асарт үнэ төлбөргүй тоглоно.Улаанбаатар хотын циркийн өдрүүдээр циркийн урлагийн итгэмээргүй гайхамшиг, сургуультай амьтдын сэтгэл хөдөлгөм үзүүлбэр, хүний биеийн хязгаарыг давсан ур чадвар, уран бүтээлчдийн хөдөлмөр зүтгэлийг олон нийтэд таниулж, иргэд, хүүхэд багачуудад соёл урлагийн үнэ цэнийг мэдрүүлэх, бахархлыг төрүүлэх онцгой ач холбогдолтой юм.

Нийтэлсэн: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан