Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ "Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ Үлэг гүрвэлийн олдворуудыг эх оронд нь эргүүлэн авчрах ажлын хэсэг Парис хотноо ажиллажээ “Туул усан цогцолбор” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн ундны усны аюулгүй байдлыг хангана 2022 оноос хойш 1561 цахилгаан автомашин импортолсны 76.3 хувь нь БНХАУ-аас нийлүүлэгджээ Ногоон автобусны" гэх тодотголтой 24 хүнд холбогдох хэргийг шийдвэрлэлээ Хувь хүний орлогын албан татварын 2025 оны хөнгөлөлтийг иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ Улаанбаатар хотын циркийн өдрүүд дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд төв талбайд болно Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АСЕМ-ын дээд түвшний есдүгээр уулзалтад оролцоно
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй төлөөлөгчид БНАЛАУ-ын нийслэл Вьентьян хотноо 11 дүгээр сарын 5-6-ны өдрүүдэд зохиогдох Ази, Европын уулзалт буюу АСЕМ-ын дээд түвшний есдүгээр уулзалтад оролцоно.
Дээд түвшний уулзалтын үеэр гишүүн улсууд бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлыг хөндөж, “Эдийн засаг, санхүүгийн асуудлууд”, “Дэлхий дахиныг хамарсан асуудлууд”, “Нийгэм, соёлын хамтын ажиллагаа”, “Бүс нутгийн асуудлууд”, “АСЕМ-ын цаашдын хөгжлийн чиг хандлага” зэрэг сэдэвчилсэн хэлэлцүүлэг өрнүүлэх юм. Уулзалтад 30 гаруй улсын төр, засгийн тэргүүн, АСЕАН-ы Ерөнхий нарийн бичгийн дарга, Европын Холбооны зөвлөлийн дарга, Европын комиссын Ерөнхийлөгч нар оролцоно. 2010 онд тус байгууллагад гишүүнээр элссэн ОХУ, Австрали Улс анх удаа оролцож байгаагаараа онцлог болж байна.

АСЕМ нь Ази, Европын бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлж, тулгарч буй сорилтыг хамтдаа даван туулах, хамтын шийдвэр гаргадаг олон талт яриа хэлцээ юм. Европын Холбооны гишүүн 27 улс, АСЕАН-ны гишүүн 10 орон, Австрали, БНСУ, БНХАУ, Монгол, ОХУ, Пакистан, Шинэ Зеланд, Энэтхэг, Япон болон Европын комисс, АСЕАН-ы Нарийн бичгийн даргын газар АСЕМ-ын гишүүнээр ажилладаг.

Манай улс Хельсинки хотноо 2006 онд болсон АСЕМ-ын дээд түвшний 6 дугаар уулзалтаар гишүүнээр элссэн бөгөөд эл уулзалтын хүрээнд зохион байгуулагдсан уулзалт, хуралд тогтмол оролцсоор ирлээ. Түүнчлэн, Монгол Улс 2011 онд АСЕМ-ын орнуудын Шилжилт хөдөлгөөн, суурьшилтын асуудлаарх цагаачлалын албадын удирдлагын хурал, энэ оны 5 дугаар сард АСЕМ-ын Байгаль орчны сайд нарын 4 дүгээр уулзалтыг эх орондоо зохион байгуулсан юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан