Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ "Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ Үлэг гүрвэлийн олдворуудыг эх оронд нь эргүүлэн авчрах ажлын хэсэг Парис хотноо ажиллажээ “Туул усан цогцолбор” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн ундны усны аюулгүй байдлыг хангана 2022 оноос хойш 1561 цахилгаан автомашин импортолсны 76.3 хувь нь БНХАУ-аас нийлүүлэгджээ Ногоон автобусны" гэх тодотголтой 24 хүнд холбогдох хэргийг шийдвэрлэлээ Хувь хүний орлогын албан татварын 2025 оны хөнгөлөлтийг иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ Улаанбаатар хотын циркийн өдрүүд дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд төв талбайд болно Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо
Төсвийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг Төсвийн байнгын хороонд шилжүүлэв
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Ерөнхий сайдын багцад зорилгогүй 50 тэрбум төгрөг суулгасан нь маргаан дагуулж байгаа болохоор үүнийг зохицуулах үүднээс ийн хуулийн төсөл өргөн барьж байгаа аж. Үүнтэй холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт сонссон юм.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Засгийн газраас оруулж ирсэн зориулалт нь тодорхойгүй 80 гаруй тэрбум төгрөг байсан. Энэ асуудлыг буцаасан шүү дээ. Үүнийг хэрхэн шийдсэн бэ. Мөн хөрөнгө оруулалтын асуудал хуваарилалт нь тэгш бус байна. Үүнийг хэрхэн шийдэв. Хэнтий аймагт энэ жил 20 барилгад хөрөнгө оруулалт хийхээр болсон. Гэтэл хоёрт нь л хөрөнгө оруулахаар болов. Гэтэл бусад аймагт, суманд хэдэн арван тэрбумаар нь мөнгө тусгаж байна. Энэ мэт тэгш бус зарчмыг засах талаар байнгын хороонд яригдсан уу. Манай аймагт үнэхээр хөрөнгө мөнгө өгөхгүй байна” гэж гомдоллосон юм. Харин үүнийг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Бат-Эрдэнэ гишүүн ээ та дутуу мэдээлэлтэй байх шиг байна. Эхний  хэлэлцүүлгийн үеэр 50 тэрбум төгрөгийг ярьсан. Үүнийг хуулиар зохицуулах ёстой гэж үзсэн. Тиймээс энэ хуулийг өргөн барьж байгаа юм. Нэг жилийн хугацаатай хэрэгжинэ. Шинэчлэлийн хөтөлбөрийн 50 тэрбум төгрөгийн чиглэлийг тодорхой болгож өгч байна. Хэнтийд хоёрхон зүйл орсон юм биш. Боловсролын салбарт л гэхэд дөрвөн бүтээн байгуулалтад хөрөнгө оруулж байна. Эхэлсэн ажлуудыг үргэлжлүүлэхийн тулд мөнгө тавьж өгсөн. Энэ мэтээр тоолбол нэлээн хэдэн обьектод хөрөнгө оруулалт оруулж байна. Энэ мөнгийг Эдийн засгийн хөгжлийн яам оруулж ирж байгаа. Үүнийг тэндээс асуувал тодорхой болох байх” гэсэн хариултыг өгөв.
Харин УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, “Олонх өөртөө тааруулж төсөв баталдаг байж болохгүй. Зорилгогүй мөнгө төсөвлөсөн зүйл аль ч Засгийн газарт байгаагүй” гэж шүүмжилж байлаа. Гишүүд санал хэлж дууссаны дараа зарчмын зөрүүтэй асуудлаар санал хурааж хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.
Г.ДАВАА
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан