Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ "Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ Үлэг гүрвэлийн олдворуудыг эх оронд нь эргүүлэн авчрах ажлын хэсэг Парис хотноо ажиллажээ “Туул усан цогцолбор” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн ундны усны аюулгүй байдлыг хангана 2022 оноос хойш 1561 цахилгаан автомашин импортолсны 76.3 хувь нь БНХАУ-аас нийлүүлэгджээ Ногоон автобусны" гэх тодотголтой 24 хүнд холбогдох хэргийг шийдвэрлэлээ Хувь хүний орлогын албан татварын 2025 оны хөнгөлөлтийг иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ Улаанбаатар хотын циркийн өдрүүд дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд төв талбайд болно Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо
У.Хүрэлсүх гишүүнээсээ татгалзах нь

Хэсэг хугацаанд нам гүмхэн нуугдмал байдалд байсан УИХ-ын  гишүүн У.Хүрэлсүх өчигдөр парламентын спикертэй уулзах хүсэлт тавьсан ч чуулганы нэгдсэн хуралдаантай байснаас УИХ-ын даргын завдал болоогүй гэнэ. Харин эрхэм гишүүн өнөөдөр УИХ-ын даргатай З.Энхболдтой уулзаж УИХ-ын гишүүнээсээ татгалзах хүсэлтээ өгөх гэж байгаа хэмээн Төрийн ордон дахь баталгаатай эх сурвалж мэдээллээ.
“Нэрээ сольсноос болоод  УИХ-ын сонгуульд манай нам ялагдвал  хариуцлагыг нь би хар толгойгоороо хүлээнэ” гээд байсан нь ч яахав намын нь дотоод асуудал юм гэхэд эрхэм түшээ,  УИХ-ын гишүүн Г.Баярсайханыг Төрийн ордонд барьж зодсон нь нэр хүндэд нь ихээхэн сэв суулгаад байгаа. Үүний дараахан намын анхан шатны байгууллагуудаас ихээхэн шүүмжлэл ирүүлж, намын удирдлагууд нь ч зэмлэл хүртээсэн. Үүнээсээ хойш У.Хүрэлсүх гишүүн ёстой ор сураггүй болж, саяхан болсон жагсаал цуглааны үеэр ч нам гүм байсныг хэвлэлүүд “Бие нь тааруу байгаа”, “Намынхан нь түүнийг олны нүднээс хол бай гэсэн юм гэнэ” хэмээн тайлбарлаж байсан.
Юутай ч УИХ-ын гишүүн, засгийн газрын гишүүн, сайд, намынхаа гол албан тушаал Ерөнхий нарийн бичгийн дарга явсан энэ эрхэм төрийн түшээгийн албанаасаа өөрөө татгалзаж магадгүй байна.
0 Сэтгэгдэл
ӨӨРӨӨ МЭДДЭЭ.
ЭР ЭНДЭЖ ЭРЭГ НУРДАГ ГЭДЭГ БОЛ ДОЛОО ДОРДСОН Ч НАЙМ СЭХЭЖ ЯВААРАЙ, ҮХСЭН Ч СЭХСЭН Ч СЭРГЭЛЭН БОЛЖМОР ШИГ ЖИРГЭЖ ЯВААРАЙ
Хамгийн их уншсан