“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
АВЛИГЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
192 МЯНГАН ТОНН НҮҮРС 17.9 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ОЛОН УЛСЫН ISO 27001:2022 СТАНДАРТЫГ АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЖ БАЙНА
Ираны мэдээллийн агентлагийн тэргүүн зургаан сар шоронд сууна
Ираны мэдээллийн ИРНА агентлагийн тэргүүн Али Акбар Жаванфекраг тус улсын шүүх зургаан сар шоронд суулгахаар шийтгэлээ. Түүнийг нийгмийн сэтгэлзүй, исламын үнэт зүйлсийг гутаан доромжилсон материал нийтэлсэн хэргийн учир ийн шийтгэжээ. Түүний өмгөөлөгчийн хэлснээр бол ИРНА агентлагийн сонин дээр лалын шашинт эмэгтэйчүүд толгойн алчуур зүүж явахыг шүүмжилсэн материал нийтэлсэн юм байна.
Үүний өмнө 2011 онд ИРНА-гийн тэргүүнийг өөрийнхөө сайтад Ираны шашны тэргүүн Аятолла Али Хаменейг шүүмжиллээ гэж энэ оны эхээр нэг жилийн хорих ялаар шийтгэсэн ч Ираны хувьсгалт шүүх ялыг нь хөнгөлж зургаан сар болгосон юм. Үүнээс гадна Али Акбар Жаванфекруг таван жилийн хугацаанд улс төрийн намын үйл хэрэгт оролцох, хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллахыг нь хоригложээ.
Али Акбар Жаванфекр нь Ираны Ерөнхийлөгч Махмуд Архмадинежадын хэвлэлийн асуудал хариуцсан зөвлөх байснаа 2010 оноос мэдээллийн ИРНА агентлагийг тэргүүлж байгаа юм.
2011 оны тавдугаар сард Ерөнхийлөгч, шашны тэргүүн хоёрын зөрчилдөөний хүрээнд Ираны засаг захиргаа Махмуд Ахмадинежадын хамтран зүтгэгчдээс хэд хэдэн хүнийг баривчилсны дотор Али Акбар Жаванфекр орсон юм.
Ираны Ерөнхийлөгч Ахмадинежад, шашны тэргүүн Али Хаменеи нарын зөрчилдөөн улам хурцдаж энэ гуравдугаар сард Аятоллагийн талынхан парламентын сонгуульд ялснаас хойш бүр ширүүсээд байгаа юм. 2013 онд Ерөнхийлөгч Ахмадинежадын бүрэн эрхийн хугацаа дуусч гурав дахиа сонгогдох боломжгүй болж байгаа нь шашны тэргүүний хувьд бүр ч таатай нөхцөл бүрдүүлж байгаа бололтой.
Ираны мэдээллийн ИРНА агентлагийн тэргүүн Али Акбар Жаванфекраг тус улсын шүүх зургаан сар шоронд суулгахаар шийтгэлээ. Түүнийг нийгмийн сэтгэлзүй, исламын үнэт зүйлсийг гутаан доромжилсон материал нийтэлсэн хэргийн учир ийн шийтгэжээ. Түүний өмгөөлөгчийн хэлснээр бол ИРНА агентлагийн сонин дээр лалын шашинт эмэгтэйчүүд толгойн алчуур зүүж явахыг шүүмжилсэн материал нийтэлсэн юм байна. Үүний өмнө 2011 онд ИРНА-гийн тэргүүнийг өөрийнхөө сайтад Ираны шашны тэргүүн Аятолла Али Хаменейг шүүмжиллээ гэж энэ оны эхээр нэг жилийн хорих ялаар шийтгэсэн ч Ираны хувьсгалт шүүх ялыг нь хөнгөлж зургаан сар болгосон юм. Үүнээс гадна Али Акбар Жаванфекруг таван жилийн хугацаанд улс төрийн намын үйл хэрэгт оролцох, хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллахыг нь хоригложээ.
Али Акбар Жаванфекр нь Ираны Ерөнхийлөгч Махмуд Архмадинежадын хэвлэлийн асуудал хариуцсан зөвлөх байснаа 2010 оноос мэдээллийн ИРНА агентлагийг тэргүүлж байгаа юм.
2011 оны тавдугаар сард Ерөнхийлөгч, шашны тэргүүн хоёрын зөрчилдөөний хүрээнд Ираны засаг захиргаа Махмуд Ахмадинежадын хамтран зүтгэгчдээс хэд хэдэн хүнийг баривчилсны дотор Али Акбар Жаванфекр орсон юм.
Ираны Ерөнхийлөгч Ахмадинежад, шашны тэргүүн Али Хаменеи нарын зөрчилдөөн улам хурцдаж энэ гуравдугаар сард Аятоллагийн талынхан парламентын сонгуульд ялснаас хойш бүр ширүүсээд байгаа юм. 2013 онд Ерөнхийлөгч Ахмадинежадын бүрэн эрхийн хугацаа дуусч гурав дахиа сонгогдох боломжгүй болж байгаа нь шашны тэргүүний хувьд бүр ч таатай нөхцөл бүрдүүлж байгаа бололтой.
Ц.Хас
0 Сэтгэгдэл
























