Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Баяр дуусч, Б.Обама ажилдаа оров
Барак Обамагийн ялалтын баяр тийм ч удаан үргэлжлэхгүй нь. Сонгуулийн дүн гарсны дараа буюу лхагва гаригт Уолл Стритэд хөрөнгийн биржүүдийн индекс унаж, хаах үедээ 323-тай байсан нь энэ жилийн хувьд хамгийн муу үзүүлэлт юм. Тиймээс санхүүгийн энэ асуудлыг зохицуулж, ажилдаа яаравчлан орохоор Б.Обама Чикагогоос Вашингтон руу нисэн иржээ.
Б.Обама сонгуулийн коллегиос 303 санал цуглуулж 206 саналтай өрсөлдөгч Митт Ромнигоос илт давуу ялалт байгуулсан ч одоо түүнийг сонгуулийн ширүүн өрсөлдөөнөөс илүү хүнд нөхцөл байдал хүлээж байна.

Эдийн засагч, шинжээчдийн анхааруулж буйгаар АНУ-ын санхүү эдийн засаг хямралаас дутахгүй хүнд байдалд ороход ойрхон байгаа аж. Учир нь, 2008 оны хямралын дараа АНУ-ын засаг захиргаанаас хэрэгжүүлсэн хямралын эсрэг хөтөлбөр энэ оноор дуусгавар болохын зэрэгцээ ирэх оноос батлан хамгаалах, боловсрол зэрэг хэд хэдэн салбарын төсвийг мэдэгдэхүйц хэмжээгээр танах юм. Тэгэхээр энэ бүхэн эдийн засгийг шоконд ч оруулж мэдэхээр байгаа аж. Америкчууд Б.Обамад дахин дөрвөн жил ажиллах эрх олгосон ч амлалтаа биелүүлэхэд нь тийм ч амар байхгүй гэдгийг Ерөнхийлөгчийн сонгуультай хамт болсон Сенат, Конгрессын сонгуулийн дүн харуулж байна. Сенат болон Конгрессын суудалд өмнөхөөс төдийлэн ялгаа гараагүй бөгөөд, Сенатад Ардчилсан нам олонх болсон бол Конгрессыг Бүгд найрамдахчууд атгаж байна. Ийм нөхцөлд Б.Обама өөрийн санаачилсан бодлого хөтөлбөрийг Конгрессоор батлуулахын тулд өнгөрсөн дөрвөн жилийнхээс ялгаагүй хүчин чармайлт гаргах хэрэгтэй болж байгаа юм.



ugaasaa yalalt tuuniih
Барак Обамагийн ялалтын баяр тийм ч удаан үргэлжлэхгүй нь. Сонгуулийн дүн гарсны дараа буюу лхагва гаригт Уолл Стритэд хөрөнгийн биржүүдийн индекс унаж, хаах үедээ 323-тай байсан нь энэ жилийн хувьд хамгийн муу үзүүлэлт юм. Тиймээс санхүүгийн энэ асуудлыг зохицуулж, ажилдаа яаравчлан орохоор Б.Обама Чикагогоос Вашингтон руу нисэн иржээ. Б.Обама сонгуулийн коллегиос 303 санал цуглуулж 206 саналтай өрсөлдөгч Митт Ромнигоос илт давуу ялалт байгуулсан ч одоо түүнийг сонгуулийн ширүүн өрсөлдөөнөөс илүү хүнд нөхцөл байдал хүлээж байна.

Эдийн засагч, шинжээчдийн анхааруулж буйгаар АНУ-ын санхүү эдийн засаг хямралаас дутахгүй хүнд байдалд ороход ойрхон байгаа аж. Учир нь, 2008 оны хямралын дараа АНУ-ын засаг захиргаанаас хэрэгжүүлсэн хямралын эсрэг хөтөлбөр энэ оноор дуусгавар болохын зэрэгцээ ирэх оноос батлан хамгаалах, боловсрол зэрэг хэд хэдэн салбарын төсвийг мэдэгдэхүйц хэмжээгээр танах юм. Тэгэхээр энэ бүхэн эдийн засгийг шоконд ч оруулж мэдэхээр байгаа аж. Америкчууд Б.Обамад дахин дөрвөн жил ажиллах эрх олгосон ч амлалтаа биелүүлэхэд нь тийм ч амар байхгүй гэдгийг Ерөнхийлөгчийн сонгуультай хамт болсон Сенат, Конгрессын сонгуулийн дүн харуулж байна. Сенат болон Конгрессын суудалд өмнөхөөс төдийлэн ялгаа гараагүй бөгөөд, Сенатад Ардчилсан нам олонх болсон бол Конгрессыг Бүгд найрамдахчууд атгаж байна. Ийм нөхцөлд Б.Обама өөрийн санаачилсан бодлого хөтөлбөрийг Конгрессоор батлуулахын тулд өнгөрсөн дөрвөн жилийнхээс ялгаагүй хүчин чармайлт гаргах хэрэгтэй болж байгаа юм.



0 Сэтгэгдэл
2012.11.08



















