"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН 2026 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 13-15-НЫ ӨДРИЙН БИРЖИЙН АРИЛЖААНЫ ХУВААРЬ
Нөөцийн үхрийн махны үнэ 3000 төгрөгөөр нэмэгдлээ
Тэсэлгээний бодисын хоригт Монгол Улс орохгүй
Багш, хүүхдийн хөгжилд эцэг, эхийн оролцоог нэмэгдүүлнэ
ТӨСӨЛ: Үндэсний шигшээ багт гадаадын иргэн, ААН-ээс нийлүүлэх тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлнө
Монгол Улс НҮБ-ын Статистикийн комиссын 2027-2030 оны гишүүнээр сонгогдлоо
“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно
Дөрөвдүгээр сарын 10-наас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцоно
СЕХ нөхөн сонгуулийн автоматжуулсан системийг шалгах ажлын хэсэг байгууллаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ

“Ногоон зээл”-ийн үйлчилгээг иргэдэд таниулах өдөрлөг боллоо
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Хас банк хамтран “Ногоон зээл”-ийн үйлчилгээг иргэдэд таниулах өдөрлөгийг өнөөдөр Корпорейт конвеншин центрт зохион байгууллаа. Өдөрлөгт нийслэлийн зургаан дүүргийн 600 гаруй хэсгийн ахлагчид, орон тооны бус ажилчид хамрагдав.
Нийгэм

Коронавируст халдвар хүн амын дунд тархах эрсдэлийн үнэлгээг хийлээ
Монгол Улсад шинэ Коронавируст халдвар (Ковид-19) хүн амын дунд тархах эрсдэлийн салбар дундын 12 дахь үнэлгээг Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвд хийлээ.
Эрсдэлийн үнэлгээг ЭМЯ, БШУЯ, ОБЕГ, ТЕГ, ЦЕГ, МХЕГ, ХХЕГ, ХӨСҮТ болон ЗӨСҮТ-ийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг хамтран явуулсан юм.
Нийгэм

НАЙРАМДАЛ ТӨВИЙН КАДАСТРЫН ЗУРГИЙГ УСТГАСАН ЗӨРЧИЛ ИЛЭРЛЭЭ
Найрамдал зуслангийн орчны газрыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 1999 оны 39 дүгээр тогтоолоор нийслэлийн тусгай хамгаалалтад авч, 2006 оны 152 дугаар “Байгалийн цогцолборт газрын хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” тогтоолоор хилийн заагт өөрчлөлт оруулсан байна.
Нийгэм

Эзэмшил газраа гэрээний дагуу ашиглаагүй 114 ААНБ-ын газар эзэмших эрхийг цуцлуулах санал хүргүүллээ
НМХГ-аас гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2-оос дээш жил ашиглаагүй, эзэмшил газрынхаа орчныг бохирдуулж, доройтуулсан 114 иргэн, аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийлээ. Хяналт шалгалттай холбоотойгоор илэрсэн зөрчлийг арилгуулах зорилгоор
Нийгэм

26 байгууллага гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн эрхтэй боллоо
“Гамшгийн эрсдэлийн үнэлгээний мэргэжлийн зөвлөл”-ийн ээлжит хуралдаан болж, гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл хүссэн нийт 16 аж, ахуйн нэгж, байгууллага, хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох, эсэх асуудлыг хэлэлцлээ.
Мэргэжлийн зөвлөлийн хуралдаанд ОБЕГ, БХБЯ, УУХҮЯ, БОАЯЖЯ, МХЕГ, ДХИС-ийн 20 гаруй төлөөлөл оролцсон юм.
Нийгэм

“Боловсролын салбарын хөрөнгө оруулалт” иргэдэд зориулсан эмхэтгэл гаргалаа
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санаачилгаар нийслэлийн боловсролын салбарын хөрөнгө оруулалтын мэдээллийг иргэдэд ил тод нээлттэй, ойлгомжтой байдлаар боловсруулсан “Нийслэлийн боловсролын салбарын хөрөнгө оруулалт 2016-2019” гарын авлагыг танилцуулах арга хэмжээ өнөөдөр Хангарди ордонд боллоо. Уг арга хэмжээний нээлтэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, НЗДТГ-ын дарга Ц.Уртнасан болон Швейцарын Хөгжлийн агентлагийн захирал, Ерөнхий консул Стефани Бурри нар оролцов.
Нийгэм

Аймгийн хэмжээнд 525 га талбай эвдрэлд оржээ
"НӨХӨН СЭРГЭЭЛТ-2020" аяны хүрээнд Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар хамтран тус аймгийн 12 суманд үйл ажиллагаа явуулдаг ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, бичил уурхай болон түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж байна.
Нийгэм

Хоёр иргэнийг сэжигтэй тохиолдлоор тусгаарлав
Улсын онцгой комиссын шийдвэрээр ОХУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг энэ сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор татан авлаа. Нийт 96 иргэн хилээр нэвтрэн орж ирсэн бөгөөд Хилийн мэргэжлийн хяналтын албанаас эдгээр иргэдийн биеийн халууныг хэмжин, асуумж авч эрүүл мэндийн байдалд хяналт, тандалт хийсэн.
Нийгэм

ЯНДАН ХӨӨЛӨГЧ БЭЛТГЭХ СУРГАЛТ ЯВАГДАЖ БАЙНА
Жил бүр угаарын хийн хордлогын улмаас иргэд амь нас, эрүүл мэндээрээ хохирдог. Санамсар болгоомжгүй, мэдлэг мэдээлэлгүйн улмаас иийнхүү эрсдэлд ордог байна. Тиймээс ард иргэдээ болзошгүй аюул, эрсдэлээс хамгаалах зорилгоор Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос “Яндангаа хөөлье” аяныг улс оронд даяар өрнүүлээд байна. Аяны хүрээнд зорилтот олон ажлууд хийгдэж байгаагийн нэг нь “Таван толгой түлш” компанитай хамтран мэргэжлийн яндан хөөлөгчдийг бэлтгэх сургалт юм.
Нийгэм

ЯНДАН ХӨӨЛӨХ ЗААВАРЧИЛГАА
Уламжлалт болон төслийн зуухны янданг хэрхэн хөөлөх вэ?
1. Галлахын өмнө яндангаа буулгаж үзүүр хэсэгтээ арзгар тросстой урт саваагаар хөө, тортгийг цэвэрлэнэ.
2. Цэвэрлэсний дараа яндангийн нэг үзүүрт битүү уут углаж зөөлөн түншиж хөө, тортогийг хийнэ.
3. Дээрх үйлдлийг 2-3 удаа давтана.
Нийгэм

Гарааны бизнесийг хөгжүүлэх хэлэлцүүлэг боллоо
Улаанбаатар хотод инновацын тогтолцоог бүрдүүлэх, шинэ санаа, гарааны бизнесийг хөгжүүлэх, залуучуудын хөгжлийг дэмжих зорилгоор 2018 онд “Улаанбаатар инновацын төв”-ийг байгуулж байсан билээ. Өдгөө хоёр жилийн тус төв нь 549 иргэнийг гишүүнээр элсүүлж, гарааны бизнес эрхлэгч 24 компанийг сонгон шалгаруулж, бойжуулснаас долоо компани амжилттай төгссөн байна.
Нийгэм

О.ДАШПАГАМ:БНСУ-ЫН ТОМУУГИЙН ВАКЦИНЫГ ЗОРИЛТОТ БҮЛГИЙН ХҮН АМД ХЭРЭГЛЭНЭ
/ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга/
Вакцин нь бага насны хүүхдийн амь насанд эрсдэлтэй, өндөр халдварлалттай халдваруудаас сэргийлдэг сэргийлэлтийн арга юм. Вакцины үр дүн манай улсад өндөр байдаг бөгөөд бид аюулгүй, чанартай вакциныг хэрэглэж байгаа. Энэ жилийн хувьд зорилтот бүлгийн хүн амд томуугийн дархлаа тогтоох вакцинаа хийнэ.
Нийгэм

АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛД ХАМААРАХ 11 ГОМДЛЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭВ
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2020 оны 8 дугаар сарын 31-нээс 9 дүгээр сарын 4-ний өдрүүдэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 43 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгав.
Нийгэм

Т.ЭНХЗАЯА:ЭНЭ САРЫН СҮҮЛЭЭР ТОМУУГИЙН ВАКЦИН ХИЙГДЭЖ ЭХЭЛНЭ
/ЭМЯ-ны нийгмийн Эрүүл мэндийн газрын дарга/
Манай улс аливаа нэг шинэ вакциныг хэрэглэхдээ Дархлаажуулалтын тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл ахуйн тухай хууль, Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хууль зэрэг маш олон хууль тогтоомж, дүрмийг сахин хэрэгжүүлдэг. Эрүүл Мэндийн яамны дэргэд Дархлаажуулалтын Үндэсний хороо ажиллаж, дархлаажуулалттай холбоотой асуудлыг хэлэлцэж шийдвэрлэдэг.
Нийгэм






























