Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Эзэмшил газраа гэрээний дагуу ашиглаагүй 114 ААНБ-ын газар эзэмших эрхийг цуцлуулах санал хүргүүллээ

НМХГ-аас гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2-оос дээш жил ашиглаагүй, эзэмшил газрынхаа орчныг бохирдуулж, доройтуулсан 114 иргэн, аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийлээ. Хяналт шалгалттай холбоотойгоор илэрсэн зөрчлийг арилгуулах зорилгоор Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийн дагуу 114 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцлуулах тухай саналыг Нийслэлийн Засаг даргад хүргүүлсэн бөгөөд гүйцэтгэлийн шалгалт хийхэд зөрчил арилаагүй байсан тул дахин газар эзэмших эрхийг цуцлуулах саналыг хүргүүллээ.

Газар эзэмшигч, ашиглагч нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй газар ашигласан, эдлэн газрын хэмжээ байршлыг дур мэдэн өөрчилсөн, газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг зохих журмын дагуу хийлгээгүй, эзэмшил газрын 10-аас доошгүй хувьд ногоон байгууламжтай байлгах үүргээ биелүүлээгүй зэрэг нийтлэг зөрчлүүд илэрч байна.

Газрын харилцааны чиглэлээр ирж байгаа албан бичиг, өргөдлийг сүүлийн 3 жилийн байдлаар авч үзвэл: 2018 онд 537, 2019 онд 848, 2020 онд 858, мөн Зөрчлийн тухай хуулиар 2018 онд 137 ИААНБ-д 76240.0 мян/төг, 2019 онд 233 ИААНБ-д 165400.0 мян/төг, 2020 онд 229 ИААНБ-д 179170.0 мян/төгрөгийн арга хэмжээ тооцогдсон нь жил ирэх тусам газрын зөрчил маргаан ихэссэн, цаашид өсөх хандлагатай байна.

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан