"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН 2026 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 13-15-НЫ ӨДРИЙН БИРЖИЙН АРИЛЖААНЫ ХУВААРЬ
Нөөцийн үхрийн махны үнэ 3000 төгрөгөөр нэмэгдлээ
Тэсэлгээний бодисын хоригт Монгол Улс орохгүй
Багш, хүүхдийн хөгжилд эцэг, эхийн оролцоог нэмэгдүүлнэ
ТӨСӨЛ: Үндэсний шигшээ багт гадаадын иргэн, ААН-ээс нийлүүлэх тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлнө
Монгол Улс НҮБ-ын Статистикийн комиссын 2027-2030 оны гишүүнээр сонгогдлоо
“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно
Дөрөвдүгээр сарын 10-наас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцоно
СЕХ нөхөн сонгуулийн автоматжуулсан системийг шалгах ажлын хэсэг байгууллаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ

АН-ын тайзны трэнд
Сүүлийн хоёр өдөр сошиалд хоёр намын тайзыг харьцуулсан трэнд хүчээ авлаа. Арга ч үгүй биз, үндэсний хэл соёл, үсэг бичгээ хамгаалан сэтгэлтэй бүхэн нэгдэж, алтан амиа хүртэл өгч байхад. МАН-ын Нийслэлийн намын хорооны хурлын тайзнаа крилл үсгээр бичсэн томоо гарчиг ихэд сүржин харагдав.
Нийгэм

Их хотын иргэн та жаргалтай байна уу?
“Улаанбаатар хот маань аз жаргалтай хот болчихсон, алхаад хар даа” гэж даргатан цаана чинь тавлан тавлан хэлж байна шүү. Аз жаргалтай хот байгуулах амлалтыг сануулан асуухад та өөрийгөө аз жаргалтай гэж бодож байна уу? Замын түгжрэлд хоолоо хүртэл хийнгээ амьдралынхаа тэн хагасыг өнгөрүүлэх шахам, өвөл нь утаанд угаартаж, улмаар нас бардаг, зуны борооноор бохиртой холилдсон усанд сэлцгээдэг, хавар, намартаа улиасны цагаантайгаа элдэв аргаар байлдаад ч бардаггүй. Ийм л дүр зураг нүдэнд хөвөрнө, цаашид ч үргэлжилнэ.
Нийгэм

Тусгай үүргийн нислэгийн хуваарьт орсон өөрчлөлт
Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу есдүгээр сард хийгдэх 12 тусгай нислэгийн хуваарьт өөрчлөлт орсон байна. Тодруулбал Сөүл-Улаанбаатар чиглэлд нэмэлт нислэг үйлдэж, нийт 13 удаагийн тусгай үүргийн нислэгээр 3380 иргэнээ татан авах юм. Хуваарийн дагуу 09 дүгээр сарын 03-нд үйлдсэн тусгай үүргийн нислэгээр БНСУ-аас 266 иргэн эх орондоо ирээд байна.
Нийгэм

Т.МӨНХСАЙХАН: Эмгэг судлалын салбарын хөгжлийг ахисан түвшинд гаргахад бодлогоор дэмжинэ
Эмнэлгийн тусламж үйлчилгээний төвлөрөлийг сааруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, үндэсний төвүүдийн үйл ажиллагааг тогтолцооны түвшинд буюу нэгжээс нь лавлагаа шатлал хүртэл харилцан уялдуулах, нотолгоонд тулгуурласан бодлого боловсруулах зорилгоор Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан наймдугаар сарын 26-аас эхлэн лавлагаа шатлалын эмнэлгүүдийн одоогийн байдал, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэн хамтарсан цуврал уулзалтуудыг зохион байгуулж байна.
Нийгэм

Ч.НЯМДАВАА:Самар түүхдээ 30 хувиас битгий хэтрүүлээрэй гэж онцгойлон анхааруулмаар байна
Өнгөрсөн оны мөн үед Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар 2020 оны 9 дүгээр сарын 1-ийг хүртэл хуш модны самар түүх, худалдан борлуулах, экспортлохыг хориглоод байсан. Харин энэ жилийн тухайд 09 сарын 10-аас ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар самар бэлтгэж, ашиглаж эхэлнэ. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын “Ойгоос хуш модны самар бэлтгэж ашиглахыг бүсчлэн тогтоох тухай” А/577 тоот тушаалын хэрэгжилтэд Мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт тавин ажиллаж байна. Иргэд болон аж ахуйн нэгжүүд самар бэлтгэхдээ юунд анхаарах талаар МХЕГ-ын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Ч.Нямдаваа зөвлөж байна.
Нийгэм

М.Шижирбаяр: “Нар-Мон” ХХК гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй учир газрын эрхийг хүчингүй болгосон
“Нар-Мон” компанийн эзэмшиж байсан газрыг “Тавантолгой түлш” ХХК-д шилжүүлсэн гэх газрын маргааны асуудлаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны орлогч дарга М.Шижирбаяр, НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн Газар, хот байгуулалтын салбарын эрх зүйн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн С.Энхжаргал, “Тавантолгой түлш” ХХК-ийн Борлуулалт, маркетингийн хэлтсийн дарга Д.Миняа нар мэдээлэл хийлээ.
Нийгэм

Амьсгалын замын цочмог халдвар хордлогын шинж тэмдгээр илэрч, хүндрэл үүсгэж байна
Хүйтний улирал эхэлж, сургууль цэцэрлэгийн цугларалт болон хүмүүсийн хөл хөдөлгөөн, олон нийтийн газрын нягтрал нэмэгдэх тусам амьсгалын замын цочмог халдварт өвчин тархах нөхцөл бүрдэж байдаг.
Амьсгалын замын цочмог халдварт өвчин нь халуурах, толгой өвдөх, ханиалгах, хамраас нус гоожих, бөөлжих, суулгах, үе мөч болон булчингаар өвдөх буюу ерөнхий хордлогын шинж тэмдгээр илэрснээр өвчлөл, хүндрэл үүсгэнэ.
Нийгэм

Анх удаа нөхөн сэргээлтийн ажлыг тусгай дансанд байршуулсан барьцаа мөнгөөр хийнэ
МУ-ын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт Ногоон хөгжлийн арван гол ажил тусгагдсан. Үүний нэг нь уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч сүйдсэн газар нутгийг нөхөн сэргээх ажил юм. Улсын хэмжээнд 2020 оны байдлаар уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч сүйдсэн 18366 га талбай байгаа бөгөөд ашиглагдаж дууссан буюу нөхөн сэргээх боломжтой 7609 га талбай байгаа гэсэн судалгаа гарсан байна.
Нийгэм

Нийтийн тээврийн үйлчилгээний дараах чиглэлүүдэд түр өөрчлөлт орно
Нийслэлд 2020 онд хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Эрчим хүчний гудамж”-аас Сонсголонгийн авто зам хүртэл хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж, авто замын шинэчлэлт, засварын ажил хийгдэж байна.
Үүнтэй холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний Ч:24Б “ТЭЦ 4-3, 4-р хороолол-Гандан” , Ч:73 “Зунжин худалдааны төв – ТЭЦ-4” чиглэлүүдээр зорчих иргэд та бүхэн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн дараах зураглалын дагуу зорчилтоо төлөвлөнө үү.
Нийгэм

ТАНИЛЦ:“Өглөөний дасгал”-ыг зохион байгуулж байгаа байршлууд
Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан иргэдийг нийтийн биеийн тамираар хичээллэх уриалгыг гаргасан. Түүний санаачилгаар нийслэлийн Спортын хороо “Өглөөний дасгал”-ыг дүүрэг бүрд зохион байгуулж байна.
Мөн үүнтэй холбоотой тогтмол байнга дасгал хийдэг байршилыг мэдээлж байна.
Нийгэм

Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна
НОБГ-ын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 4-16 дугаар хорооны гэр хорооллын айл өрхүүдэд пийшин, зуух, яндангийн аюулгүй байдлыг хангуулах, галлагаанаас үүдэлтэй гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна.
Нийгэм

Тээвэрчдийн хотхоны барилгын гүйцэтгэл 80 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүдийн хамт өнөөдөр/2020.09.04/ Өмнөговь аймагт ажиллаж байна. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын Өмнөговь аймагт хийгдэж буй барилгын ажил хэрхэн өрнөж буй, Тавантолгой- Гашуунсухайт чиглэлийн нүүрс тээвэрлэлтийн явц байдал, нүүрс тээврийн замын дагуу баригдаж буй Тээвэрчдийн хотхоны барилгын гүйцэтгэлийг шалгаж, Эрдэнэс Тавантолгой компанийн ажилтан албан хаагчидтай уулзлаа.
Нийгэм
































