Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Т.ЭНХЗАЯА:ЭНЭ САРЫН СҮҮЛЭЭР ТОМУУГИЙН ВАКЦИН ХИЙГДЭЖ ЭХЭЛНЭ

/ЭМЯ-ны нийгмийн Эрүүл мэндийн газрын дарга/

Манай улс аливаа нэг шинэ вакциныг хэрэглэхдээ Дархлаажуулалтын тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл ахуйн тухай хууль, Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хууль зэрэг маш олон хууль тогтоомж, дүрмийг сахин хэрэгжүүлдэг. Эрүүл Мэндийн яамны дэргэд Дархлаажуулалтын Үндэсний хороо ажиллаж, дархлаажуулалттай холбоотой асуудлыг хэлэлцэж шийдвэрлэдэг.

Томуугийн вакцины тухайд жил бүр Монгол Улсын Засгийн Газрын санхүүжилтээр хийгддэг бөгөөд энэ жилийн эхний ээлжийн томуугийн вакциныг НҮБ-ын Хүүхдийн сангаар захиалсан.

Уг вакциныг зорилтот бүлгийн хүн амдаа зориулан дархлаажуулалтыг хийнэ. Энэ жилийн вакциныг есдүгээр сарын сүүлээр эхлүүлэх төлөвлөгөөтэй байна. Энэ удаа БНСУ-ын Green Cross компанид үйлдвэрлэсэн гурван цэнт вакцин ирэх юм.

Ковид-19-ын эсрэг вакцины тухайд дэлхийн эрдэмтэд ажилласаар байна. Өнөөдөр дэлхий дахинд 172 үйлдвэрлэгч, эрдэмтэд вакцин бүтээгээд туршилтын шатандаа явж байна. Үүний 142 нь эмнэлзүйн судалгааны өмнөх түвшинд байгаа бол 34 үйлдвэрлэгчид клиникийнхээ өмнөх түвшинд, 8 үйлдвэрлэгчийн вакцин нь клиникийн хоёр, гурав дах шатны туршилтандаа явж байгаа гэсэн мэдээллийг аваад байна.

Вакцины үйлдвэрлэл, клиникийн туршилтууд амжилттай болж, холбогдох бүртгэл, баталгаажуулалт, чанар, хяналтын дараа зах зээлд нийлүүлэгддэг юм. Одоогоор дэлхий дахинд нийлүүлэлтэд бэлэн болсон вакцин гараагүй байна. Манай зүгээс аль улсаас вакцин авах нь одоогоор тодорхойгүй байгаа.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан