"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН 2026 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 13-15-НЫ ӨДРИЙН БИРЖИЙН АРИЛЖААНЫ ХУВААРЬ
Нөөцийн үхрийн махны үнэ 3000 төгрөгөөр нэмэгдлээ
Тэсэлгээний бодисын хоригт Монгол Улс орохгүй
Багш, хүүхдийн хөгжилд эцэг, эхийн оролцоог нэмэгдүүлнэ
ТӨСӨЛ: Үндэсний шигшээ багт гадаадын иргэн, ААН-ээс нийлүүлэх тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлнө
Монгол Улс НҮБ-ын Статистикийн комиссын 2027-2030 оны гишүүнээр сонгогдлоо
“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно
Дөрөвдүгээр сарын 10-наас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцоно
СЕХ нөхөн сонгуулийн автоматжуулсан системийг шалгах ажлын хэсэг байгууллаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ

ХСҮТ-ийн ариутгалын тасгийн барилгын их засвар, шинэ тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө
Монгол Улсын Засгийн газар, Азийн Хөгжлийн банк хоорондын олон талт хамтын ажиллагааны хүрээнд Эрүүл мэндийн салбарын эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудын барилга, байгууламжийг барьж байгуулах, дэд бүтцийг шинэчлэх, орчин үеийн анагаах ухааны ололт амжилт, шинэ техник технологийг нэвтрүүлэх, хүний нөөцийг чадавхижуулах чиглэлээр 1992 оноос эхлэн нягт хамтын ажиллагаатай ажиллаж ирсэн билээ.
Нийгэм

Нийслэлийн ИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо
Нийслэлийн ИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан өнөөдөр боллоо. Өнгөрсөн дөрвөн жилд Нийслэлийн ИТХ ээлжит болон ээлжит бус хуралдаанаа 42 удаа хуралдуулж, 109 тогтоол баталжээ. Мөн энэ хугацаанд Тэргүүлэгчдийн хуралдааныг 129 удаа зохион байгуулж, 784 тогтоол баталсан байна.
Нийгэм

Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж байгаа зарим ажлуудын талаар өнөөдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, УБЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Хэрлэн, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал, "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-ийн Үйлдвэр, үйлчилгээний хэлтсийн дарга Ш.Мөнхжаргал, “Тавантолгой түлш” компанийн хэвлэлийн төлөөлөгч Ш.Батсуурь нар мэдээлэл хийлээ.
Нийгэм

“ЮНИКИЛ ТАУВЕР” ХХК зөвшөөрөлгүйгээр барилга угсралтын үйл ажиллагаа явуулж байжээ
Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, 253 дугаар байрны зүүн талд “Юникил Таувер” ХХК-ийн захиалгаар баригдаж буй орон сууцны “Ю Апартмент” хотхоны барилгын талбайд хяналт шалгалт хийлээ.
Шалгалтаар тус барилга нь батлагдсан зураг төсөлгүй, барилгын ажлын зөвшөөрөлгүй, холбогдох норм дүрмийг зөрчиж, барилга угсралтын ажил хийсэн нь барилгын чанар, аюулгүй байдал, зэргэлдээх барилгуудад сөргөөр нөлөөлөх нөхцөл байдлыг үүсгэсэн зөрчил илэрлээ.
Нийгэм

Төрийн үйлчилгээ авахад амьдралаа тоочих хэрэггүй
-Таны өмнөөс https://e-mongolia.mn/ нэгдсэн систем ажиллана-
Б.Мөнх-Эрдэнэ
Төрийн аль нэг байгууллагатай холбоотой ажил өмнө нь амжуулна гэхээр тун хэцүү санагддаг байж билээ. Халгах, халшрах энүүхэнд. Бодоход хүртэл зүдэргээтэй энэхүү “тулаан”-д эхнэр тохоон томилох нь цөөнгүй. Үүр цүүрээр босож, яаран сандран өнөө газраа ирээд ч оочир дугаарт шахалдаж чихэлдэх нь үнэндээ арга бардаг байв. Зүгээр л иргэний үнэмлэх захиалахын тулд үйлээ эдлэхэд хүрнэ. Төрийн албан хаагчаа нэг царайчилж, хамаг амьдралаа түүнд тоочих нь холгүй юм болно. Бараг л нутаг ус, дов жалга, 10 жил, их сургуулиа ярихад хүргэнэ.
Нийгэм

Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд сургалт зохион байгуулж байна
ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эрчимт эмчилгээний тасгаас Баянзүрх дүүргийн эмч нарт “Эрэмбэлэн ангилах, яаралтай тусламж” сэдвийн хүрээнд эхний сургалтыг “Ялган үнэлэх ба ABCD” ойлголтын талаар ажлын байран дахь сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтад эмнэлгийн удирдлагууд, Хүүхдийн тасаг, Яаралтай тусламжийн тасаг, Эрчимт эмчилгээний тасгийн нийт 29 эмч хамрагдлаа. Цаашид долоо хоног бүрийн хуваарьт өдрүүдэд тодорхой сэдвээр сургалтыг үргэлжлүүлэн зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Нийгэм

СОНГИНОХАЙРХАНЫ 7 ДЭН БУУДЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООХ САНАЛЫГ ХҮРГҮҮЛЛЭЭ
"Дэн буудал" нэгдсэн арга хэмжээ удирдамжийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг дэн буудлуудад Цагдаагийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн 1,2,3 дугаар хэлтсүүд, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Онцгой байдлын хэлтсийн хамтарсан хяналт шалгалтыг Сонгинохайрхан дүүрэгт байрлах 30 дэн буудлын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.
Нийгэм

241 хүний амь насыг авран хамгаалан голын усанд суусан 45 автомашиныг татан гаргажээ
НОБГ-ын харьяа Нийслэлийн Аврах анги 105-ын алба хаагчид, Цагдаагийн байгууллагатай хамтран “Завьт эргүүл” арга хэмжээг 10 дахь жилдээ Баянзүрх дүүргийн Хар усан тохойгоос Яармагийн гүүр хүртэлх Туул голд 2020 оны 06 дугаар сарын 10-аас 09 дүгээр сарын 15-ныг хүртэл зохион байгууллаа.
Нийгэм

12 ДЭН БУУДАЛД ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ
"Дэн буудал" арга хэмжээ удирдамжийн хүрээнд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг дэн буудлуудад Цагдаагийн ерөнхий газар, дүүргийн Цагдаагийн 1, 2 хэлтэс, Үйлдвэр үйлчилгээний хэлтэс, Онцгой байдлын хэлтсийн хамтарсан хяналт шалгалтыг Чингэлтэй дүүрэгт байрлах 12 дэн буудалд хийлээ.
Нийгэм

ЭЗЭНГҮЙ БАЙСАН АЙЛД 220 ГРАММААР САВЛАСАН ХИЙ ДЭЛБЭРЧЭЭ
СХД 18 хороо, 22б байрны 7 давхарын айлд эзэнгүй байх үед 220 граммаар савласан хий дэлбэрсэн байна. Тус айл тоггүй байх үедээ жижиг аяны зориулалтын хийн плиткыг цахилгаан плитка дээр байрлуулан ашиглаж байсан ба эзэнгүй байх үед тог ирж савтай хийг халааснаас хий дэлбэрсэн байна.2 цонх бүрэн хагарч эвдэрсэн байна. Гэмтэж бэртсэн хүн байхгүй.
Нийгэм

ОЗОНЫ ДАВХАРГЫГ ХАМГААЛАХ ОЛОН УЛСЫН ӨДӨР ӨНӨӨДӨР ТОХИОЖ БАЙНА
Озоны давхаргыг хамгаалах олон улсын өдөр буюу Монреалийн протокол хүчин төгөлдөр болсны 35 жилийн ой өнөөдөр тохиож байна. Байгаль орчин аялал жуулчлалын яамны Озоны үндэсний албанаас ард иргэдэд озоны давхаргын ач холбогдол, хамгаалах ажлын үйл явц, хэрэгжилт, үр дүнгийн талаар мэдээлэл өгөхөөр хэвлэлийн бага хурлыг өнөөдөр хийлээ.
Нийгэм

Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина
Нийслэлийн Онцгой комисс хуралдаанаар гарсан зарим шийдвэрийг олон нийтэд өнөөдөр мэдээллээ. Мэдээллийг нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгийн шуурхай удирдлагын нарийн бичгийн дарга Д.Оюунбат, нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш нар өглөө.
Нийгэм

Дулааны шугам татчихаад түгээхгүй байгаа ААН-тэй хариуцлага тооцохыг үүрэг болголоо
Нийслэлийн Онцгой комисс өнөөдөр хуралдлаа. Хуралдааны эхэнд Нийслэлийн 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах зарим арга хэмжээний талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцуулав. Мөн хуралдаанаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан толгойн зүүн хэсгийн 17 хотхоны 1700 гаруй айл өрхийн дулаан хангамжийн асуудал болон Сэлбэ дэд төвийн 28мВт дулааны станцын ажлын явцын талаар хэлэлцсэн юм.
Нийгэм

Шаардлага хангаагүй 69, хангалтгүй 67, хангалттай 25 нүүрс тээвэрлэгч байгууллага байна
Автотээврийн үндэсний төвөөс Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах Ухаа худаг уурхайгаас 215 км-т буюу Ханбогд сумын Хайрхан багын нутагт орших Цагаанхад суурьшлын бүс хүртэлх аж ахуйн нэгжүүдийн автотээврийн хэрэгслийн ашиглалтын байдал, тээвэрлэлтийн үйл ажиллагаанд хамтарсан хяналт шалгалт хийж гүйцэтгэжээ. Энэхүү хяналт шалгалтыг “Ачаа тээвэрлэлтийн аюулгүй байдлыг шалгах хяналтын хуудас” болон “Зэрэглэл тогтоох хуудас”-аар хяналт шалгалтыг гүйцэтгэж илэрсэн дутагдлыг арилгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх автотээврийн аж ахуйн нэгж, байгууллагын хөдлөх бүрэлдэхүүнээс хамааруулан авто аж ахуй зэрэглэл тогтоон ажиллаж байна.
Нийгэм

Т.Мөнхсайхан:Аравдугаар сарын 01-нээс эхлэн томуугийн вакцинжуулалтууд хийгдэж эхэлнэ
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан наймдугаар сарын 26-аас эхлэн лавлагаа шатлалын эмнэлгүүдийн хөгжлийн хөтөлбөр, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх хамтарсан цуврал уулзалтуудыг зохион байгуулж байгаа билээ. Өнөөдрийн буюу есдүгээр сарын 15-ны хамтарсан уулзалтаар Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн ерөнхий захирал, АУ-ны Доктор, профессор Д.Нямхүү хөгжлийн хөтөлбөрөө танилцууллаа.
Нийгэм

Авлигын мөнгөө оймсондоо нуусан Н.Баярсайхан нарын 6 хүнд холбогдох шүүх хурал хойшиллоо
Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Баярсайхан /Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга/, шүүгдэгч Э.Аззаяа /Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга/ нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйл /хахууль авах/-ийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,
Нийгэм

“Гамшгийн эрсдэлийг бууруулах” үндэсний шагналд нэр дэвших бүтээлийг хүлээн авна
Гамшгаас хамгаалах болон гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хөрөнгө оруулалтын болон бодит хувь нэмэр оруулахуйц шинжлэх ухаанд суурилсан судалгаа шинжилгээний ажлын чанар, үр дүнг дээшлүүлэх, энэ чиглэлээр судалгаа хийдэг байгууллагын идэвх санаачлагыг өрнүүлэх,
Нийгэм

Тусгаарлах байр, тусгаарлагдсан иргэд хоорондын мэдээллийн урсгалыг оновчтой зохион байгуулахыг үүрэг болголоо
Гадаад улс орноос эх орондоо ирж байгаа иргэдийг 35 зочид буудал, сувилал, амралтын газарт тусгаарлан ажиглах арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар нийт 2352 иргэн тусгаарлалтад байгаа юм.
Нийгэм


























