Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
О.ДАШПАГАМ:БНСУ-ЫН ТОМУУГИЙН ВАКЦИНЫГ ЗОРИЛТОТ БҮЛГИЙН ХҮН АМД ХЭРЭГЛЭНЭ

/ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга/

Вакцин нь бага насны хүүхдийн амь насанд эрсдэлтэй, өндөр халдварлалттай халдваруудаас сэргийлдэг сэргийлэлтийн арга юм. Вакцины үр дүн манай улсад өндөр байдаг бөгөөд бид аюулгүй, чанартай вакциныг хэрэглэж байгаа. Энэ жилийн хувьд зорилтот бүлгийн хүн амд томуугийн дархлаа тогтоох вакцинаа хийнэ.

Жил бүр томуугийн вирусийн хэв шинж дэхийн бөмбөрцгийн хойд хагаст буюу манай орон багтдаг хүйтэн сэрүүний улиралд хүн амын дунд томуугийн ямар вирус өвчлөл үүсгээд байна вэ гэдгийг лабораторийн тандалтаар судалдаг. Тухайн тандалтын мэдээллийг судалгаа шинжилгээний байгууллага болон ДЭМБ-уудад өгснөөр тухайн жилийн вакцинд аль вирусийн эсрэг биетийг агуулсан вакцин үйлдвэрлэх вэ гэдгээ шийддэг. Энэ жилийн хувьд гурван цэнт вакциныг үйлдвэрлэж байгаа бөгөөд бид H1N1, H3N2, А,B хүрээний хэв шинжийг агуулсан вакцины захиалга хийсэн.

Зорилтот бүлгийн хүн амд байнгын болон түр явуулын цэгүүдээр дархлаажуулалт хийх ажлыг зохион байгуулдаг. Зорилтот бүлэгт цэцэрлэг, сургуулийн насны хүүхдүүд ордог бөгөөд эцэг эхэд нь урьдчилж мэдээлэл өгсний үндсэн дээр дархлаажуулалтыг хийдэг. Түүнчлэн өрхийн эрүүл мэндийн төвүүд дээр зорилтот бүлгийн хүн амд ордог жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настан, архаг суурь өвчтэй иргэдээ дархлаажуулалтад хамруулдаг. Үүнээс гадна тодорхой хувийг сайн дурын дархлаажуулалтаар буюу иргэд төлбөрөө төлөн хийлгэдэг. ХӨСҮТ дээр эдгээр иргэдэд үйлчлэх дархлаажуулалтын нэг нэгж ажилладаг. Тиймээс иргэд, олон нийт томуугийн вакцинтай холбоотой буруу ташаа мэдээлэлд итгэлгүй албаны эх сурвалжтай мэдээллийг хүлээн авч байхыг зөвлөе.

 

1 Сэтгэгдэл
сайн дурын дархлаажуулалт эхэлсэн бол уу? мэдээлэл авмаар байна.
Хамгийн их уншсан