Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Дулааны шугам татчихаад түгээхгүй байгаа ААН-тэй хариуцлага тооцохыг үүрэг болголоо

Нийслэлийн Онцгой комисс өнөөдөр хуралдлаа. Хуралдааны эхэнд Нийслэлийн 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах зарим арга хэмжээний талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцуулав. Мөн хуралдаанаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан толгойн зүүн хэсгийн 17 хотхоны 1700 гаруй айл өрхийн дулаан хангамжийн асуудал болон Сэлбэ дэд төвийн 28мВт дулааны станцын ажлын явцын талаар хэлэлцсэн юм.

Нийслэлийн Онцгой комисс өнөөдөр хуралдлаа. Хуралдааны эхэнд Нийслэлийн 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах зарим арга хэмжээний талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцуулав. Мөн хуралдаанаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан толгойн зүүн хэсгийн 17 хотхоны 1700 гаруй айл өрхийн дулаан хангамжийн асуудал болон Сэлбэ дэд төвийн 28мВт дулааны станцын ажлын явцын талаар хэлэлцсэн юм.

Тэрбээр “Өнөөдрийн байдлаар Нийслэлийн Засаг даргын 2020 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн А/930 дугаар захирамжаар олон нийтийг хамарсан жагсаал цуглаан, арга хэмжээ, диско болон бүжгийн баарны үйл ажиллагааг түр хязгаарласан шийдвэр хэрэгжиж байна. Өчигдөр буюу 2020 оны есдүгээр сарын 14-ний өдөр Улсын онцгой комисс, Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 10 дугаар сарын 31-ийг дуустал сунгаж, хилээ нээхгүйгээр дотоод үйл ажиллагааг хэвийн байдалд шилжүүлэхээр шийдвэрлэсэн тул Нийслэлийн Засаг даргын А/930 дугаар захирамжаар түр хязгаарласан диско болон бүжгийн баар, олон нийтийг хамарсан жагсаал цуглаан, арга хэмжээ зохион байгуулахыг нээх саналыг танилцуулж байна” гэлээ.

Хуралдааны төгсгөлд Хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Мэргэжлийн бүх байгууллагууд захирамжид заасан аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэх чиглэлд бэлтгэлээ хангаж ажилла. Гэхдээ өндөржүүлсэн бэлэн байдлын горимоо дагаж мөрдөх шаардлагатай гэдгийг аж ахуйн нэгж байгууллагуудад онцгойлон анхааруулах шаардлагатай. Халдвар хамгааллын дэглэмийг сахиж, үйл ажиллагаа явуулна. Холбогдох мэргэжлийн байгууллагууд энд хяналтаа тавьж ажиллана” хэмээсэн юм.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан