Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
“ЮНИКИЛ ТАУВЕР” ХХК зөвшөөрөлгүйгээр барилга угсралтын үйл ажиллагаа явуулж байжээ

Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, 253 дугаар байрны зүүн талд “Юникил Таувер” ХХК-ийн захиалгаар баригдаж буй орон сууцны “Ю Апартмент” хотхоны барилгын талбайд хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар тус барилга нь батлагдсан зураг төсөлгүй, барилгын ажлын зөвшөөрөлгүй, холбогдох норм дүрмийг зөрчиж, барилга угсралтын ажил хийсэн нь барилгын чанар, аюулгүй байдал, зэргэлдээх барилгуудад сөргөөр нөлөөлөх нөхцөл байдлыг үүсгэсэн зөрчил илэрлээ. Тус зөрчилд Зөрчлийн хэрэг нээж, Нийслэлийн прокурорын газрын 2020 оны 07 дугаар сарын 08-ний өдрийн 36 дугаар тогтоолоор түр зогсох арга хэмжээг авсан ч 2020 оны 07 дугаар сарын 22-нд барилга угсралтын ажлыг эрх бүхий албан тушаалтны даалгаврыг зөрчиж үргэлжлүүлэн гүйцэтгэж байсан тул “Зөрчил шалган шийдвэрлэх тухай” хуулийн 7.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу асуудлыг шийдвэрлүүлэхээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд албан бичгийг хүргүүллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан