Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
241 хүний амь насыг авран хамгаалан голын усанд суусан 45 автомашиныг татан гаргажээ

НОБГ-ын харьяа Нийслэлийн Аврах анги 105-ын алба хаагчид, Цагдаагийн байгууллагатай хамтран  “Завьт эргүүл” арга хэмжээг  10 дахь жилдээ Баянзүрх дүүргийн Хар усан тохойгоос Яармагийн гүүр хүртэлх Туул голд 2020 оны 06 дугаар сарын 10-аас 09 дүгээр сарын 15-ныг хүртэл зохион байгууллаа.

  Үүрэг гүйцэтгэх гурван сарын хугацаанд давхардсан тоогоор  2113 алба хаагч, 400 гаруй  автомашин, техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 241 хүний амь насыг авран хамгаалан, голын усанд суусан 45 автомашиныг татан гаргасан байна.

   Мөн Туул голын эрэг дагуу аялж, зугаалж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах, усанд осолдохоос урьдчилан сэргийлэх мэдээллийг 60 орчим мянган иргэнд хүргэн, 14 мянга орчим иргэнд сэрэмжлүүлэг материал тараан ажиллаж, гол, усны осол ихэвчлэн тохиолддог газруудын байршлыг тогтоон, урьдчилан сэргийлэх самбаруудыг байршуулан ажиллалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан