Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Баяр далимдуулж үнэ нэмбэл багадаа 500 мянгаар торгоно Баяр дөхөхийн хэрээр эрэлт дагасан зохиомол үнэ хөөрөгдөл зах, зарим худалдааны төвд ихэсдэг. Эдийн засаг хүнд, иргэдийн амьдралд цалин орлого нь хүрэлцэхгүй байгаа ч монголчууд баярыг өргөн хүрээнд тэмдэглэдэг уламжлалтай учир үүнд тэр бүр ажирдаггүй. Гэхдээ энэ байдлыг худалдаа эрхлэгчид овжноор ашиглаж эрэлт сайтай бүтээгдэхүүнийхээ үнийг хэд нугалж нэмдэг нь гол асуудал. Далд эдийн засаг эд өрнөдөг захуудад ганц гэлтгүй лангууны худалдагчид зарим барааны үнээ эрс нэмдэг асуудалд хэн ч хяналт тавьдаггүй. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас иргэдийн гомдол саналын дагуу цагаан сарын баярыг угтан худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, зарим худалдаа эрхлэгчдэд мөнгөн торгуулийн арга хэмжээ авдаг. Үүнийг эс тооцвол баяр бүртэй уралдаж хэрэгцээт хүнс барааны үнэ нэмдэг хүмүүст тооцох хариуцлага муу байна. Нийгэм
Хамгийн их уншсан