Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
“Оюутан цэрэг-2024” сургалтад хамрагдаж буй оюутнуудтай БШУ-ы сайд Л.Энх-Амгалан, БХ-ын сайд Г.Сайханбаяр нар уулзлаа

Ес дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа “Оюутан цэрэг-2024” сургалтад хамрагдаж буй оюутнуудтай Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр нар уулзлаа. Энэ онд  4000 гаруй оюутан бүртгүүлж, 1088-ыг нь “Оюутан цэрэг” сургалтад хамруулжээ. Өнгөрсөн хугацаанд нийт 8000 гаруй оюутан, суралцагчийг “Оюутан-цэрэг” сургалтаар бэлтгэсэн байна. 

Оюутнууд сайд нартай уулзах үеэр энэ сургалтад хамрагдсанаар цэргийн албыг дүйцүүлэн хааж, төрийн албанд ажиллах боломжтой болохын зэрэгцээ, бие-сэтгэл-оюун ухааны өв тэгш хүмүүжил, дадал чадвар эзэмших, үг дааж сурах, зөв хандлага төлөвшилтэй болох, цэрэг эх оронч үзлийг өөртөө шингээж авч байгаа талаараа хэлж байв. Мөн үндсэн хичээлийн сургалтын хөтөлбөр, төлбөрийн хөнгөлөлт, зээлд хамрагдах боломж зэрэг сонирхсон асуултдаа хариулт авсан юм. 

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан “Оюутан цэрэг сургалтад хамрагдсан оюутнууд төгсөөд төрийн албанд маш сайн гүйцэтгэлтэй, хувийн хэвшилд манлайлагч болж ажиллаж байгаа судалгаа гарсан. Ажил олгогчид шинэ ажилтан авахдаа хувь хүний хүмүүжил, төлөвшил, багаар ажиллах чадвар зэрэг зөөлөн ур чадварыг харж авдаг болсон. Тэгвэл “Оюутан цэрэг” сургалт энэ бүх ур чадварыг олгож байгаа. Тиймээс та бүхэн бусад оюутнуудаас илүү боломж, чадварыг энэхүү сургалтаар олж авч байгаа гэж найдаж байна. Үндсэн хуульд заасан иргэнийхээ цэргийн алба хаах журамт үүргээ сайн биелүүлж байгаа Та бүхний цаашдын цэргийн бэлтгэл сургалтад амжилт хүсье” гэлээ. 

Өнгөрсөн жилийн олон улсын оюутны эрхийн өдрийг тэмдэглэх ажлын хүрээнд оюутан, суралцагчдын өмнө тулгамдаж буй асуудлыг тогтоохоор санал асуулга, хэлэлцүүлэг зэргийг зохион байгуулж байв. Түүний үр дүнд автобусаар зорчих карт, эрүүл мэндийн үзлэг оношилгоо, шалгалтын үеэр ашиглах 24 цагийн номын сан, “Е-Монголиа” дахь оюутны цахим бүртгэл, цагийн ажил, “Оюутан цэрэг” сургалтад хамрагдах оюутны тоог нэмэх  зэрэг тулгамдаж буй 10 асуудлыг тодорхойлсон. 

Монгол Улсын Засгийн газар  “Оюутны талаар авах зарим арга хэмжээний тухай” 111 дүгээр тогтоол  баталсан бөгөөд тус тогтоолын гуравдугаар заалтаар "Оюутан цэрэг" цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдах цэргийн сургуулиас бусад их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагч, оюутны тоог 1500-д хүргэхээр тогтсон байна.

1 Сэтгэгдэл
har psda tudeviin sheesnuud tsusandaa jiven
Хамгийн их уншсан