Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
ӨМӨЗО- НЫ АВГА ХОШУУНЫ ҮЛГЭР ЖИШЭЭ МАЛ ЭМНЭЛЭГ

Монгол Хятадын хамтарсан сурвалжлагын баг ӨМӨЗ-ны Авга хошууны үлгэр жишээ мал эмнэлэгийн үйл ажиллагаатай танилцав. Орчин цагийн мал эмнэлэг хэрхэн өндөр түвшинд ажиллаж байгааг энэ эмнэлгээс харж, "гайхаж, балмагдав"

Авга хошууны удирдах байгууллагаас орчин цагийн мал эмнэлгийн үлгэр жишээ болгож, тусгай төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн тус эмнэлгийг нээжээ. Эмнэлэг нь мэргэжлийн эмч нар, тоног төхөөрөмж, байраар бүрэн хангагдсан ба өвчилсөн, гэмтэж бэртсэн малд хамгийн тухтай байхаар бүхий л нөхцөл бололцоогоо ханган ажиллаж байна.

Мал эмнэлэг нийт 63270 м.кв талбайтай, үхэр, адуу, хонь болон гэрийн тэжээмэл амьтдыг эмчилж, сувилдаг. Зөвхөн Баруун үзэмчин хошуу бус бүс нутгийнхаа малыг хариуцан ажилладаг.

Өндөр хүчин чадлын оношлогч аппаратууд, хэт авианы аппарат, малын дотор эрхтний дуран зэрэг тоног төхөөрөмжүүдээр хангагдсанаас гадна мэс засал хийх тусгай өрөө, үхсэн малд шинжилгээ хийх лаборторитой.

Өвчилсөн, муудсан малыг тусгай машинаар хотноос нь авч зориулалтын ширээн дээр зөөвөрлөн авчирч, шинжилгээ хийж, тохирсон эмчилгээг хийдэг. Шаардлагатай тохиолдолд хагалгаа хийнэ.

Мөн малын рентгений аппаратаар хугарсан цуурсан ясыг харж, эмчилдэг.

Энэ эмнэлгийн бас нэгэн онцлог нь тан найруулах лабортори юм.Тусгайлан бэлтгэсэн эмийн ургамлуудаар мэргэжлийн эмч малын өвчинд тохирсон тан, эмийг найруулан, хандалж өгдөг.

Сурвалжлагын багийг очиход азарганд хазуулсан нэг морь, хэдэн тугал, үнээнүүд эмчлүүлж байв. Тугалууд эхийгээ хөхөхгүй, өвс идэхгүй, чацга алдсан тул эмнэлгийн түргэн тусламжаар очиж авчирчээ. Тэдний нэг өдрийн эмчилгээ монгол төгрөгөөр 9000 орчим болж байгаа ба тугалууд 2-3 хоносон, эдгэрч эхэлсэн гэдгийг эмч хэлж байлаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан