Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Словакийн Ерөнхий сайд халдлагад өртлөө

Словакийн Ерөнхий сайд халдлагад өртлөө

Словакийн Ерөнхий сайд Роберт Фико нийслэл Братислав хотын ойролцоох жижиг хотод иргэдтэй уулзах үеэрээ халдлагад өртөж эмнэлэгт хүргэгджээ. Батлан ​​хамгаалахын сайд Роберт Калинакын хэлснээр Ерөнхий сайд гурван цаг гаруй үргэлжилсэн хагалгаанд орсон ч биеийн байдал нь тааруу байна.

Хэргийн газрын дүрс бичлэгийг үзэхэд, хамгаалалтын ажилтнууд Ерөнхий сайдыг машинд суулгахын өмнө нэгэн этгээд түүн рүү таван удаа бууджээ. Эхний сум Роберт Фицогийн хэвлий тус газар туссан бол дараагийн сум хэвлийгээс дамжин аарцгийн ясыг нь нэвт гарчээ. Гурав дахь сум нь түүний мөрийг оносон байна.

Ерөнхий сайдыг нисдэг тэргээр ойролцоох эмнэлэгт хүргэж, улмаар Банска Бистрица хотын эмнэлэгт хүргэж мэс засал хийсэн юм.

Нийслэл Братиславаас 180 км зайд орших Хандлова хотод засгийн газрын хуралдаан болсны дараа Ерөнхий сайд Роберт Фико хүмүүстэй мэндчилж байх үед халдлага болжээ.

Халдлага үйлдсэн этгээд нь Левиц хотын иргэн 71 настай Юрай.К гэгч эрэгтэй байсан гэж хэвлэлүүд мэдээлж байна. 

Словакийн Ерөнхий сайд халдлагад өртлөө

 

 

 

 
1 Сэтгэгдэл
har psda tudeviin sheesnuud tsusandaa jiven
Хамгийн их уншсан