Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Өнөөдрөөс 5 шар, хотын төвийн зарим байршилд 20 хоног халуун ус тасална

Зуны ээлжит их засварын хүрээнд хэрэглээний халуун ус таслах хуваарийг гаргаад буй. Хуваарийн дагуу өнөөдрөөс зарим байршилд 20 хоног халуун ус тасална. "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-аас энэ зун дулааны шугам, тоноглолд засвар хийх хуваарийг баталсан. Дулааны шугамын засвар, шинэчлэлийн ажил 2024 оны тавдугаар сарын 15-наас эхэлж, наймдугаар сарын 12-нд дуусах хуваарьтай байна.

Өнөөдрөөс Барс-2 захаас Хархорин хүртэл 1, 10 дугаар хорооллын авто замын урд хэсэг, Москва хороолол, Содон хороолол, Ханын материал, таван шар болон хотын төвийн 40, 50 мянгат орчмын хэсгийн айл өрхийн халуун усыг тасалжээ.

Мөн өөр хэд хэдэн байршилд төлөвлөгөөт засвар 20 хоногийн хугацаанд хийх юм байна.

Графикийн дагуу тодорхой байршлуудад хэрэглээний халуун усыг хязгаарлана. Улаанбаатарын айл өрх, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн халаалтыг тавдугаар сарын 15-наас зогсоож, засварын ажлыг эхлүүлэх юм. Ийнхүү өнөөдрөөс буюу тавдугаар сарын 15-наас зургаадугаар сарын 5-ныг хүртэл 20 хоног дараах байршлуудад засвар хийнэ.

Дулааны шугамын засвар, шинэчлэлийн хуваарь:

1 Сэтгэгдэл
түвшинбат бол алан бомбоо шүү
Хамгийн их уншсан