Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана
Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
"Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв
Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ
Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ
Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ
Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ
С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй
Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна
Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов

Өнөөдөр болсон Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрүүд
Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны зургадугаар сарын 30-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.
Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 2021 оны наймдугаар сарын 31-нийг дуустал сунгав
Коронавирус халдварын цар тахалтай тэмцэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2021 оны наймдугаар сарын 31-нийг дуустал сунгалаа.
Улс төр

Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Хуулийн төсөл нь 8 бүлэг 43 зүйлтэй. Хуулийн төсөлд шинээр тусгагдсан хэд хэдэн онцлог зохицуулалт бий.
Улс төр

Танилц:УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
/2021.06.30-ны өдөр 15.00 цагаас/
Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2021.06.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/,
Улс төр

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын удирдлагуудыг томиллоо
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатарын тушаалаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын Бичиг баримт, хяналт шинжилгээний газрын даргаар С.Янжинсүрэн, Бодлого хэрэгжилтийн газрын даргаар Г.Амартүвшин, Хуулийн бодлогын газрын даргаар О.Машбат нар томилогдлоо.
Улс төр

Өнөөдөр болсон Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрүүд
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2021 оны зургадугаар сарын 29-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хуулийн төслүүдийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Улс төр

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өнөөдөр Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат бараалхлаа. Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат Төрийн тэргүүний өндөр хариуцлагатай албанд зургаан жилээр ажиллахаар сонгогдсонд нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд баяр хүргэж, ажлын амжилт хүсэв.
Улс төр

УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийг дэмжиж, хамтарч ажиллахаа илэрхийллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өнөөдөр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд бараалхлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат зургаан жилээр ажиллахаар сонгогдсон Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ажлын өндөр амжилт хүсэж, УИХ дахь Ардчилсан намын бүлэг Монгол Улсын Ерөнхийлөгчийг дэмжин ажиллана гэдгийг хэллээ.
Улс төр

Монгол Улсын Ерөнхийлөгчид зөвлөж, хамтран ажиллах зөвлөхүүд томилогдлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр захирамж гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хууль эрх зүйн бодлогын зөвлөхөөр А.Бямбажаргал, Эдийн засгийн бодлогын зөвлөхөөр Б.Даваадалай, Гадаад бодлогын зөвлөхөөр Э.Одбаяр, Шашны бодлогын зөвлөхөөр Д.Бум-Очир, Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөхөөр Ч.Лодойравсал нарыг томиллоо.
Улс төр

С.Амарсайхан: Энэ цаг үе биднээс ажил, амьдралын арай өөр, шинэ хэв маягийг гарцаагүй нэхэж байна
Шадар сайд С.Амарсайхан хэдхэн минутын өмнө өөрийн цахим хуудсаараа дамжуулан дараах уриалга, мэдэгдлийг хийлээ. Бүрэн эхээр нь хүргэе.
“Эрхэм Та бүхнийхээ энэ өдрийн амрыг эрэн мэндчилэхийн сацуу цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулж Шадар сайдын хувьд ард иргэддээ хандан энэхүү уриалга, мэдэгдлийг хийж байна.
Улс төр

ЗГ: Хүүхдийн мөнгө, ААН, айл өрхөд үзүүлж буй дэмжлэгийг үргэлжлүүлэх саналаа УИХ-д өргөн мэдүүлнэ
Өчигдөр/2021.06.25/ Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ КОВИД19-ын хүндрэлийг давахад Эрүүл мэндийн салбарт оруулах нэмэлт санхүүжилт, хүүхдийн 100 мянган төгрөгийн мөнгөн тэтгэмж, ААН, айл өрхийн хэрэглээний зарим зардлыг төрөөс төлөх шийдвэрээ тус тус он дуустал үргэлжлүүлэх тухай Засгийн газрын саналаа ҮАБЗ-д танилцууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нар дэмжиж ажиллахаа илэрхийлжээ.
Улс төр

Засгийн газар: Хүүхдийн 100 мянган төгрөгийн мөнгөн тэтгэмжийг он дуустал олгоно
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тун удахгүй цаг үеийн асуудлаар мэдэгдэл хийнэ. Тэрбээр ҮАБЗ-ийн хурлаас гарсан зөвлөмжүүдийн талаар танилцуулах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын Фэйсбүүк дэх албан ёсны хаягаар шууд дамжуулах аж.
Улс төр

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга нарыг томилов
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр зарлиг гарган Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижирийг чөлөөлж, Я.Содбаатарыг томилов. Мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Гансүхийг чөлөөлж, Ж.Энхбаярыг томилов.
Улс төр






























