Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Замын хөдөлгөөний зөрчлийн 73 ТЭРБУМ 339 САЯ ТӨГРӨГИЙН торгуулийг өршөөлд хамруулж, хэрэгсэхгүй болгоно

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Өршөөлийн тухай хуулийн төслийг холбогдох байнгын хороогоор хэлэлцлээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын өгсөн мэдээллээр Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн үйлдэл ногдуулсан торгууль, шийтгэлийг Өршөөлийн хуульд хамруулахаар болсон байна.

Тодруулбал, өршөөлд хамруулахгүйгээс бусад Зөрчлийн хуульд заасан зөрчил үйлдэж оногдуулсан торгох, баривчлах шийдвэрийг нэг удаа чөлөөлөхөөр, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд холбогдуулан нээсэн зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгохоор тусгажээ.

2017 оны долоодугаар сарын 1-ээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд цагдаагийн байгууллага 95 хувийг нь шийдэж 6 сая 154 мянга 933 удаагийн зөрчлөөр нийтдээ 168 тэрбум төгрөгийн торгууль тавигдсан. Үүнээс өнөөдрийн байдлаар 3,035,324 удаагийн 73 тэрбум 339 сая төгрөг, шүүхийн шийдвэрийн дагуу 1.9 тэрбум төгрөгийн торгох шийтгэл тус тус төлөгдөөгүй байна.

 

 

 

3 Сэтгэгдэл
Хэн нь төлөөд хэн нь өршөөгддөг юм бэ. Дэндүү байна аа
иргэний үүргээ биелүүлдэг хүмүүсийг доромжилж чадаж байгаа юм шүү. Зөрчигчдийг дэмждэг.
Маш буруу шүү.
Хамгийн их уншсан