БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
ЗГ: Улаан бүсэд ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудад нэг удаа 2 сая төгрөг олгох санал оруулав

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр болж, 2021 оны төсвийн оны тодотголыг УИХ-д оруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Төсвийн тодотголд:
- Улаан бүсэд ажиллаж байгаа 13000 эмч, эмнэлгийн ажилтнуудад нэг удаа 2 сая төгрөгийн тэтгэмж олгох
- Улаан бүсэд ажиллаагүй 19.5 мянган эрүүл мэндийн салбарын ажилтнуудад нэг удаа 1 сая төгрөг
- Улаан бүсэд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчдын цалинг 50 хувиар нэмэх шийдвэр гаргаж, төсвийн тодотголд тусгасан гэж Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа танилцуулав.
Мөн айл, өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор хүүхэд бүрд олгох 100,000 төгрөгийг он дуустал үргэлжлүүлэх тухай төсвийн тодотголд тусгасан. Үүний зэрэгцээ айл өрх, аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, ус, хог хаягдлын төлбөрийн хөнгөлөлтийг он дуустал олгохоор төсвийн тодотголд тус тус тусгасан.
Түүнээс гадна эрүүл мэндийн салбарт нэмж 700 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт олгохоор тусгалаа.
0 Сэтгэгдэл
























