Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ

uih.mn цахим хуудсаар өргөдлийг авч байна. 
Өргөдлийн үндэслэл 
Үндсэн хууль, холбогдох хууль тогтоомжид заасан иргэний болон нийтийн ашиг сонирхлыг хамгаалуулах зорилгоор Ерөнхий сайд Н.Учралд хандан энэхүү өргөдлийг гаргаж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Хишгээгийн Нямбаатар нь албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцдаа дараах ёс зүйн болон хууль зүйн зөрчил байж болзошгүй нөхцөлүүдийг үүсгэсэн гэж үзэх үндэслэл байна. Үүнд:

Иргэдийн эсрэг жагсаал зохион байгуулж, олон нийтийг турхирсан. Нийслэлийн удирдлагын зүгээс иргэдийн үзэл бодол, эсэргүүцэл илэрхийлэх үйл ажиллагаанд хандахдаа төрийн албан хаагчид болон намын харьяалал бүхий гишүүдийг ашиглан эсрэг чиглэлийн зохион байгуулалттай жагсаал, цуглаан хийснээрээ иргэдийн Үндсэн хуулиар баталгаажсан үзэл бодлоо илэрхийлэх, тайван жагсаал цуглаан хийх эрхэд шууд болон шууд бусаар нөлөөлж, иргэдийн хооронд нь талцуулан турхирч байна.
Төрийн эрх мэдэл бүхий субъект иргэдийн эсрэг байр суурьтай зохион байгуулалт хийх нь засаглалыг ардчилсан зарчмаар хэрэгжүүлэхтэй нийцэхгүй 
Хүний эрхийн зөрчил үйлдэж, зүй бус харилцаа гаргасан. Хотын дарга Х.Нямбаатар нь иргэдтэй зүй бус харилцаж зүй ёсны шаардлага тавьсан иргэн, сэтгүүлчдийг үг хэлээр доромжилж, гүтгэх явдал хэвийн мэт болсон нь нийтийн албан тушаалтны ёс зүйн хэм хэмжээнд нийцэхгүй байна. Тэрээр өөрийн зохион байгуулсан жагсаалын үеэр иргэдийг "Террорист" гэж зарлаж, иргэдийн гэрийн хаягийг зааж өгнө, гэрийнх нь гадна жагсана гэх мэт нийтийн албан тушаалтанд байж боломжгүй хандлагыг гаргаж байна. 
Төсвийн хаалттай үр ашиггүй зарцуулалт. Х.Нямбаатар хотын даргаар ажиллаж байгаа 2023-2025 оны хугацаанд нийслэлийн төсвийн нийт зарлага 1 их наяд 277.9 тэрбум төгрөгөөс 5 их наяд 866 тэрбум төгрөг болж огцом өссөн ч бодит хэрэгжилт, нийгэмд үзүүлж буй үр нөлөө, төсвийн зарцуулалтын ил тод байдал, хяналтын механизм хангалтгүй, олон нийтэд тодорхой биш хэвээр байна.
Өндөр дүнтэй хөрөнгө оруулалтын төслүүд үр ашиггүй, гүйцэтгэл дутуу, төлөвлөгөөний биелэлт хангалгүй байгаа нь төсвийн хариуцлагын зарчим алдагдсан эсэхэд санхүү, хууль зүйн үнэлгээ өгөх шаардлагыг бий болгож байна.   

Эх сурвалж:https://gogo.mn/r/yk5god

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан