Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
“Samsung”-ын дэд ерөнхийлөгчийг авлигын хэргээр байцаалаа

                                “Samsung” группийн дэд ерөнхийлөгч Ли Жэ Ён

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Кын Хег тойрсон авлигын хэргийн дуулианы хүрээнд “Samsung” группийн дэд ерөнхийлөгч Ли Жэ Ёныг БНСУ-ын мөрдөн байцаах албаны хараат бус комисс дуудаж байцаалаа гэж тус комиссын хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.
“Ли Жэ Ён авлигын хэрэгт сэжиглэгдсэний улмаас өнөөдөр өглөө байцаалтад ирлээ” гэж төлөөлөгч сэтгүүлчдэд мэдээлсэн байна.

Мөрдөн байцаалтын явцаас үзвэл “Samsung”-ийн удирдлагууд Ерөнхийлөгч Пак Кын Хэгийн дотнын найз Чхве Сун Сильд санхүүгийн дэмжлэг үзүүлж, хамтран бизнес эрхэлж байсан гэж үзэж байгаа бололтой.

                      Ерөнхийлөгч Пак Кын Хэгийн дотнын найз Чхве Сун Силь

Үнэхээр тус корпораци Германд байдаг Чхве Сун Силь болон түүний охины эзэмшдэг фирмийн дансанд  18 сая доллар шилжүүлж, санхүүгийн зөвлөгөө өгөх үйлчилгээний үнэ гэж тайлбарласан юм байна. Харин мөрдөн байцаагчдын үзэж байгаагаар “Samsung” корпораци төрийн тэтгэврийн сангийн хөрөнгөнөөс завшиж байсан авлигачдад дэмжлэг үзүүлж байсан гэнэ.
Ерөнхийлөгч Пак Кын Хэгийн дотнын найз гэдгээ ашиглан Чхве Сун Силь нь спорт урлагийг дэмжих нэрийдлээр Засгийн газрын бус хэд хэдэн сан байгуулж, Солонгосын томоохон компаниудыг дарамтлан их хэмжээний мөнгө авч нэлээд хэсгийг нь хувьдаа завшсан юм.

Мөрдөн байцаагчид Ерөнхийлөгч Пак Ын Хэ нь өөрийн найз энэ эмэгтэй хууль бус үйл ажиллагаанд багагүй оролцсон гэж үзэж байгаа юм. Энэ бүх дуулианаас болоод Ерөнхийлөгч тус улсын парламент Пак Ын Хэгийн бүрэн эрхийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 9-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлэн Ерөнхий сайд Хван Гё Ан нь Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэж байгаа юм.

Ерөнхийлөгчийг Төрийн тэргүүний албанаас бүрэн огцруулах эсэх нь Үндсэн хуулийн шүүхийн санал хураалтаар шийдвэрлэгдэх юм. Харин Солонгосын томоохон хотуудад Ерөнхийлөгч Пак Кын Хег огцруулахыг уриалсан жагсаал цуглаан үргэлжилж, сая сая хүн оролцож байна. 
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан