Засгийн газрын нөөц сангаас Дорнодын гурван суманд автомашин олголоо
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Сайн дурын даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан

Ерөнхийлөгчийн охин сонгуульд нэр дэвшлээ
Өмнөд Солонгосын эрх баригч консерватив нам ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд экс удирдагч Пак Чон Хигийн охин хатагтай Пак Гён Хиг нэр дэвшүүлэхээр болжээ. Өмнөх Ерөнхийлөгчийн сонгуулиар намын сунгаандаа одоогийн төрийн тэргүүн И Мён Багт ялагдаж байсан Пак Гён Хи нь 1960-1970-аад оны цэргийн дэглэмийн үед БНСУ-ыг удирдаж байсан Пак Чон Хигийн том охин гэдгээрээ улс даяараа алдартай.
Эрүүл мэнд

Бирмийн сэтгүүлчид цензурээс ангижирлаа
Бирмийн эрх баригчид хэвлэл мэдээллийн хэрэгсэлд тавьдаг хориг цензурээ цуцалжээ. Тус улсын Хэвлэлийн хянан бүртгэх товчооноос “Хэвлэл мэдээллийн байгууллага мэдээлэл материалаа нийтлэн гаргахын өмнө хянуулж шалгуулах шаардлагагүй болсон” тухай албан ёсоор мэдэгджээ.
Эрүүл мэнд

Үнэн алдартны сүм тэрслүү дуучдыг өршөөсөн ч шүүхээс ял оноов
Оросын Үнэн алдартны сүмийн хамба лам нар “Pussy Riot” хамтлагийн дуучин охидыг өршөөн нигүүлссэн хэмээн мэдэгдлээ. Москва дахь“Аврагч Христ” сүмд өнгөрсөн хоёрдугаар сард Ерөнхийлөгч В.Путинийг эсэргүүцсэн утгатай дуу дуулсныхаа төлөө “Pussy Riot” хамтлагийн гурван бүсгүй танхайрсан хэргээр шүүхэд дуудагдан, хоёр жилийн ял аваад байгаа билээ.
Эрүүл мэнд

Дуулиант хэргийн ялын тогтоолыг өнөөдөр уншина
Хятадын шүүх өнөөдөр маш чухал хэрэг дээр ялын тогтоол унших гэж байна. Энэ бол оны эхнээс хойш Хятадыг шуугиулаад байгаа нөлөө бүхий улстөрч асан Бо Силайн эхнэр Гу Кайлайн үйлдсэн гэх хүн амины хэрэг юм. Их Британийн бизнесмэн Нейл Хейвүүдийг хөнөөсөн хэргээр шүүхэд дуудагдсан Гу Кайлайд ямар ял оноохыг өнөөдөр зарлах ёстой юм.
Эрүүл мэнд

Шатахуунгүй болсон онгоц зорчигчдоосоо түлшний мөнгө гуйжээ
Францын “Air France” компанийн онгоцоор Парисаас Ливан руу нисч явсан зорчигчид ер бусын хачирхалтай хүсэлт онгоцны ахмадаас хүлээн авчээ. 562 дугаар нислэгийг удирдаж явсан онгоцны ахмад эхлээд Ливаны нийслэл Бейрут хотод байдал тогтворгүй байгаа тул замдаа Сирийн Дамаск хотод түр газардах хэрэгтэй болсныг мэдэгджээ.
Эрүүл мэнд



































