Засгийн газрын нөөц сангаас Дорнодын гурван суманд автомашин олголоо
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Сайн дурын даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
Британийн бизнесменийг хөнөөсөн хэрэгт цаазаар авах ял авлаа
Хятадын нөлөө бүхий улс төрч асан Бо Силайн эхнэр Гу Кайлайд Их Британы бизнесменийг хөнөөсөн хэрэгт нь цаазаар авах ял оноожээ. Гэхдээ ялын тогтоолын гүйцэтгэлийг нь хоёр жилээр хойшуулсан цаазаар авах ял. Хоёр жил хойшлуулна гэдэг нь хоёр жилийн хугцаанд Гу Кайлай нь өөр нэг нэг гэмт хэрэг үйлдвэл шууд цаазаар авна гэсэн утгатай ажээ. Харин хоёр жилийн дараа цаазаар авах ялыг бүх насаар нь хорих ялаар сольж таарах байх гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Гу Кайлайн хамсаатан Жан Сяозюнийг есөн жил хорих ялаар шийтгэжээ.
Шүүхээс ял оноосны дараагаар Бээжин дэх Их Британы элчин сайдын яам мэдэгдэл хийж "Хятадын эрх баригчид Нил Хэйвудын үхлийн хэргийг мөрдөн байцаагаад өөсдийн зүгээс буруутай гэж тогтоосон хүмүүсийг нь шийтгэсэн явдлыг бид дэмжиж байна. Энэ хэргийн шүүх ажиллагаа нь хүний эрхийн олон улсын стандартад нийцэхүйц байх, цаазаар авах ялыг хэрэглэхгүй байхыг хүсч байгаагаа бид хятадын эрх баригчдад тууштай ойлгуулсаар ирсэн билээ" гэсэн байна. Харин алагдсан гэх Хэйвудын гэр бүлийг төлөөлсөн өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг хүндэлж байна гэжээ.

0 Сэтгэгдэл