Засгийн газрын нөөц сангаас Дорнодын гурван суманд автомашин олголоо
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Сайн дурын даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
Японы сэтгүүлч Сирид амь үрэгдлээ

Японы сэтгүүлч эмэгтэй албан үүргээ гүйцэтгэж яваад Сирийн Алеппо хотод амь үрэгджээ. Өмнө нь энэ талаар Лондонд төвтэй Сирийн хүний эрхийн байгууллага мэдээлсэн юм. Үүнээс гадна Алеппо хотноо Арабын орны хоёр сэтгүүлч, Туркийн нэг оператор сураггүй алга болоод байгаа юм.
Японы сэтгүүлч Мики Ямамото Алеппо хотын Слейман-эль-Халиби дүүрэгт явж байгаад цэргийнхэн, босогчдын хооронд болсон буудалцааны үеэр амь алджээ. Сэтгүүлчийн шарилыг Туркт хүргэж хамтран ажиллагсад болон ЭСЯ-ны ажилтнууд таньсан байна. Японы “Japan Press” хэвлэлийн чөлөөт сэтгүүлч Ямамото өмнө нь Афганистан, Ирак, Угандад ажиллаж байжээ.

Ц.Хас
0 Сэтгэгдэл