Засгийн газрын нөөц сангаас Дорнодын гурван суманд автомашин олголоо
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Сайн дурын даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
Цалингаа нэмүүлэх гэсэн уурхайчдыг бөөнөөр нь хөнөөв
Өмнөд Африк дахь платинумын уурхайн ажилчид цалингаа нэмүүлэхээр тэмцсэний төлөө балмад халдлагад өртөж 34 хүн нас барж, 78 нь шархдаад байна.
Ажлын хөлсөө хоёр дахин нэмэгдүүлэх шаардлага тавьсан “Lonmin” компанийн уурхайчид ажлаа хаян тэмцэхэд удирдлагууд нь тэдэнтэй ярилцахын оронд цагдаа нарыг илгээжээ. Иоханнесбург хотоос 70 гаруй километрийн зайтай уурхайд цагдаагийнхан ирээд аргагүй хамгаалалт нэрийдлээр ажил хаягчид руу гал нээж, олон арван хүний аминд хүрсэн байна. Олныг цочирдуулсан энэ хэрэг явдлын улмаас Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Жэкоб Зума Мозамбикээс яаралтай эх орондоо эргэн ирж, шархадсан уурхайчдыг эргэжээ. Тэрээр юуны учир хэрэг ийм дээрээ тулсныг даруй шалгахыг үүрэг болгосон бол цагдаагийн удирдлага энэ явдлыг Өмнөд Африкийн түүхэнд хар өдөр боллоо хэмээн тэмдэглээд “Хэн нэгэн рүү хуруу чичлэн буруутгахаас өмнө хэргийн учир шалтгааныг олж тодруулна” гэдгээ мэдэгджээ.
Платинумын үйлдвэрлэлээр дэлхийд гуравт ордог “Lonmin” уурхайн ажилчид 625 ам.долларын цалингаа 1563 ам.доллар болгон нэмэх шаардлага тавьж, ажил хаясан юм. Гэвч тэдний тэмцэл цус асгаруулсан үр дүнд хүргэж, компанийн удирдлага шаардлагыг нь хүлээн авахаас татгалзсаар байна. Энэ явдлын улмаас “Lonmin” компанийн хувьцаа 20 хувиар унаж, зах зээлийн үнэлгээнээс нь 390 сая фунт арчигджээ.
Хэдийгээр уурхайчид олон арван хүнийхээ амь насыг алдсан ч үлдсэн ажилчид нь тэмцлээ үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдсээр байна. Тэд компанийн удирдлага шинээр ажилчин авбал тэднийг нь хөнөөж, ямар ч уурхайчингүй болгоно хэмээн заналхийлж байгаа аж.
Өмнөд Африк дахь платинумын уурхайн ажилчид цалингаа нэмүүлэхээр тэмцсэний төлөө балмад халдлагад өртөж 34 хүн нас барж, 78 нь шархдаад байна. Ажлын хөлсөө хоёр дахин нэмэгдүүлэх шаардлага тавьсан “Lonmin” компанийн уурхайчид ажлаа хаян тэмцэхэд удирдлагууд нь тэдэнтэй ярилцахын оронд цагдаа нарыг илгээжээ. Иоханнесбург хотоос 70 гаруй километрийн зайтай уурхайд цагдаагийнхан ирээд аргагүй хамгаалалт нэрийдлээр ажил хаягчид руу гал нээж, олон арван хүний аминд хүрсэн байна. Олныг цочирдуулсан энэ хэрэг явдлын улмаас Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Жэкоб Зума Мозамбикээс яаралтай эх орондоо эргэн ирж, шархадсан уурхайчдыг эргэжээ. Тэрээр юуны учир хэрэг ийм дээрээ тулсныг даруй шалгахыг үүрэг болгосон бол цагдаагийн удирдлага энэ явдлыг Өмнөд Африкийн түүхэнд хар өдөр боллоо хэмээн тэмдэглээд “Хэн нэгэн рүү хуруу чичлэн буруутгахаас өмнө хэргийн учир шалтгааныг олж тодруулна” гэдгээ мэдэгджээ.
Платинумын үйлдвэрлэлээр дэлхийд гуравт ордог “Lonmin” уурхайн ажилчид 625 ам.долларын цалингаа 1563 ам.доллар болгон нэмэх шаардлага тавьж, ажил хаясан юм. Гэвч тэдний тэмцэл цус асгаруулсан үр дүнд хүргэж, компанийн удирдлага шаардлагыг нь хүлээн авахаас татгалзсаар байна. Энэ явдлын улмаас “Lonmin” компанийн хувьцаа 20 хувиар унаж, зах зээлийн үнэлгээнээс нь 390 сая фунт арчигджээ.
Хэдийгээр уурхайчид олон арван хүнийхээ амь насыг алдсан ч үлдсэн ажилчид нь тэмцлээ үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдсээр байна. Тэд компанийн удирдлага шинээр ажилчин авбал тэднийг нь хөнөөж, ямар ч уурхайчингүй болгоно хэмээн заналхийлж байгаа аж.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























