Засгийн газрын нөөц сангаас Дорнодын гурван суманд автомашин олголоо
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Сайн дурын даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
Бирмийн сэтгүүлчид цензурээс ангижирлаа
Бирмийн эрх баригчид хэвлэл мэдээллийн хэрэгсэлд тавьдаг хориг цензурээ цуцалжээ. Тус улсын Хэвлэлийн хянан бүртгэх товчооноос “Хэвлэл мэдээллийн байгууллага мэдээлэл материалаа нийтлэн гаргахын өмнө хянуулж шалгуулах шаардлагагүй болсон” тухай албан ёсоор мэдэгджээ. Түүнчлэн нийгэм, улс төрийн асуудлаар ч сэтгүүлчид чөлөөтэй дуу хоолойгоо илэрхийлж болохыг эрх баригчид нь дуулгасан байна. 300 гаруй сонин хэвлэлтэй Бирм улс цэргийн хатуу дэглэмийн улмаас 1964 оноос хойш 48 жилийн турш хэвлэл мэдээллийн хэрэгсэлд цензур тогтоосон юм.
Энэ цензурыг үгүй болгосонтой зэрэгцэн Бирмийн интернэт хэрэглэгчид 30 мянга гаруй интернэт хуудсанд ямар ч хориг саадгүйгээр нэвтрэн орж, улс төрийн агуулгатай мэдээ нийтлэлийг хүссэнээрээ унших эрх чөлөөтэй болсон байна.
Бирм буюу Мьянмарт өнгөрсөн онд чөлөөт сонгууль болсноос хойш цэргийн эрх баригчид хуучны хатуу дэглэмийн хориг хаалтыг бага багаар сулруулсаар байгаа билээ.
Бирмийн эрх баригчид хэвлэл мэдээллийн хэрэгсэлд тавьдаг хориг цензурээ цуцалжээ. Тус улсын Хэвлэлийн хянан бүртгэх товчооноос “Хэвлэл мэдээллийн байгууллага мэдээлэл материалаа нийтлэн гаргахын өмнө хянуулж шалгуулах шаардлагагүй болсон” тухай албан ёсоор мэдэгджээ. Түүнчлэн нийгэм, улс төрийн асуудлаар ч сэтгүүлчид чөлөөтэй дуу хоолойгоо илэрхийлж болохыг эрх баригчид нь дуулгасан байна. 300 гаруй сонин хэвлэлтэй Бирм улс цэргийн хатуу дэглэмийн улмаас 1964 оноос хойш 48 жилийн турш хэвлэл мэдээллийн хэрэгсэлд цензур тогтоосон юм. Энэ цензурыг үгүй болгосонтой зэрэгцэн Бирмийн интернэт хэрэглэгчид 30 мянга гаруй интернэт хуудсанд ямар ч хориг саадгүйгээр нэвтрэн орж, улс төрийн агуулгатай мэдээ нийтлэлийг хүссэнээрээ унших эрх чөлөөтэй болсон байна.
Бирм буюу Мьянмарт өнгөрсөн онд чөлөөт сонгууль болсноос хойш цэргийн эрх баригчид хуучны хатуу дэглэмийн хориг хаалтыг бага багаар сулруулсаар байгаа билээ.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























