Засгийн газрын нөөц сангаас Дорнодын гурван суманд автомашин олголоо
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Сайн дурын даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
“Обамагийн Америк” баримтат кино ганцхан театрт гарлаа
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн эсрэг хийсэн гэж хэлж болохоор цоо шинэ баримтат кино асар их шүүмжлэлийг үл тоон Техас мужийн нэгэн театрт нээлтээ хийсэн нь 31.7 мянган доллар буюу чамлахааргүй ашиг олжээ. Обамагийн эцэг нэгт дүү нь ярилцлага өгсөн уг киног алдарт нийтлэлч Динеш Де Соузагийн бичсэн "Обамагийн уур хилэнгийн үндэс" номноос сэдэвлэн бүтээсэн юм байна. Уг нь киног хэмжээгээрээ дунд зэргийн театрт тусгай зочдод зориулан гаргахаар төлөвлөсөн байсан ч том танхимд гаргах болж зочдын тоо 200 болтлоо өсчээ. Нээлтийн үеэр киноны хорхойтнууд уг киноны продюссер Оскарын шагналт Гералд Моленыг харахаар 90 минут шахам хүлээсэн байна. Мөн энэ киног хэд хэдэн театр өөрийн дэлгэцнээ гаргахыг санал болгосон ч продюссерууд татгалзсан хариу өгчээ. Энэ кинотой төстэй “Фарангейт 9/11” хэмээх баримтат кино 2004 онп нээлтээ хийж байсан билээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн эсрэг хийсэн гэж хэлж болохоор цоо шинэ баримтат кино асар их шүүмжлэлийг үл тоон Техас мужийн нэгэн театрт нээлтээ хийсэн нь 31.7 мянган доллар буюу чамлахааргүй ашиг олжээ. Обамагийн эцэг нэгт дүү нь ярилцлага өгсөн уг киног алдарт нийтлэлч Динеш Де Соузагийн бичсэн "Обамагийн уур хилэнгийн үндэс" номноос сэдэвлэн бүтээсэн юм байна. Уг нь киног хэмжээгээрээ дунд зэргийн театрт тусгай зочдод зориулан гаргахаар төлөвлөсөн байсан ч том танхимд гаргах болж зочдын тоо 200 болтлоо өсчээ. Нээлтийн үеэр киноны хорхойтнууд уг киноны продюссер Оскарын шагналт Гералд Моленыг харахаар 90 минут шахам хүлээсэн байна. Мөн энэ киног хэд хэдэн театр өөрийн дэлгэцнээ гаргахыг санал болгосон ч продюссерууд татгалзсан хариу өгчээ. Энэ кинотой төстэй “Фарангейт 9/11” хэмээх баримтат кино 2004 онп нээлтээ хийж байсан билээ. Ц.Хас
0 Сэтгэгдэл
























